ЭХЭМҮТ-д жирэмсэн эхийг “төрөхийн хаалгаараа ор” гэж хөөснөөс болж таксинд амаржжээ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээлийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ талаар тус төвийн дарга Ш.Энхтөр албан ёсны тайлбар хийлээ.
Тэрбээр, “Өчигдөр орой нэгэн залуу эх манай төрөх рүү явж байхдаа төрөх явц нь гэнэт эхэлсэн тул Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очиход нь манай хүүхдийн эмч, сувилагч нар анхны тусламжийг үзүүлжээ. Улмаар эхийг эмнэлгийнхээ машинаар, нярайг журмын дагуу эмнэлэг дотуур тээвэрлэж Төрсний дараах тасагтаа хүргэж, үргэлжлүүлэн эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна. Бид шаардлагатай шинжилгээ, эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. 3250 гр хүү мэндэлсэн, одоо ээжтэйгээ хамт байна. Хөхөө сайн амалсан. Бид эх, хүүхдэд бүх талын, үнэ төлбөргүй эмчилгээ, дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Манай эмнэлэгт шаардлагатай бүх зүйлс байгаа” хэмээв.
ЭХЭМҮТ-өөс залуу охид бүсгүйчүүдэд анхааруулга сэрэмжлүүлэг хүргэлээ. Үүнд:
- Залуу эмэгтэйчүүд, бүсгүйчүүд гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг, хандлагаа сайжруулах.
- Жирэмсэн болмогц эмчийн хяналтад ЗААВАЛ орох! Төрөлтөд бэлтгэж, өөрийгөө эрүүлжүүлэх!
- Жирэмсний явцад хамгийн багадаа 6 удаа ХЯНАЛТЫН эмчид үзүүлсэн байх!
- Жирэмсэн эх Төрөх Бэлтгэлээ Хангаж чаддаг ур чадвартай байх.
Хүүгээ, охиноо хүлээн авах бэлтгэлээ хангах!
Энэ бол иргэний, эх хүний үүрэг хариуцлага гэдгээ ойлгож ухамсарлах!
Төрөх үйл явцын шинж тэмдгийг мэдэж, төрлөг эхлэх шинжтэй үед хугацаа алдалгүй, цагийг нь тулгалгүй харъяа амаржих газартаа боломжтой бол өөрсдөө эсвэл ТҮРГЭНЭЭР очих. - Хөдөө орон нутгаас хотод шилжин ирээд тухайн оршин суугаа газрынхаа БҮРТГЭЛД нэн даруй орсон байх!
- Оршин суугаа газрынхаа өрхийн эмчийн ХЯНАЛТАД заавал орсон байх!

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
