Сэтгүүлч,зохиолч Ж.Жаргал эгч дүүсийн бодит түүхээс сэдэвлэн туурвисан “Нарны охин” романаа уншигч танд өргөн барьж байна. Зохиолч маань хүний амьдралын сайхан хийгээд саарыг романдаа тунгаан бичжээ. Нэгэн эхийн хэвлийгээс мэндэлсэн эгч дүүс хэний ч санаанд багтамгүй, хатуу хэцүүг туулсан тухай уншихад хувь тавилангийн эргүүлэг байсан гэж үү хэмээн бодогдоно. Хайр татан өсч өндийсөн хоёр сайхан охин юуны учир амьдралын нугачаанд бүдчин унаж босон урагш тэмүүлсээр эцэст нь нэг нь хорвоог орхин наран зүг одов. Сэтгэл сэмрүүлсэн гуниг харамсал,амьдралын сайхныг амтлах хүсэл,хэрсүүжиж амжаагүй гэнэн томоогүй зан гээд юу эсийг зохиолч зүрхнээсээ өгүүлснийг уншигч та тунгаана биз ээ. Уг номыг уншихад амьдрал бол адал явдал юм. Бас аядуу зөөлөн хийгээд хатуугаас хатуу сургамж гэж эрхгүй дуу алдмаар. Хувь тавилангийн эргүүлэг,хатуу орчлонгийн гэсгээл хэнд ч тохиолдохыг хэн мэдлээ. Хэн нэгний алдаа нөгөө хүнд сургамж болох нь бий. Тэр болгоныг тунгаан бичсэн зохиолч бүсгүй өнөө цагт бусдын л адил амьдрах гэж зүтгэсэн эгч дүүсийн бодит түүхийг хэн нэгэнд санаа аваасай хэмээн бодсон буй заа. Хатуу бүхнийг хайраар өлгийдөж бичихдээ өнөөдрийн нийгэмд сургамж дохио өгөхийг л хичээсэн нь уг номын зорилго гэдэг нь тодхон. “Нарны охин” роман таны сэтгэлийн утсыг хөндөн, элбэрэл хайраар уяруулна.Таалал орших болтугай.
Ж.Жаргалын “Нарны охин” роман таныг элбэрэл хайраар уяраана
2019 оны 04-р сарын 08 өдөр, 13 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
