“Нийслэлийн орон сууцны корпораци”-аас Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5-ныг хүртэл цахимаар бүртгэх юм. “Буянт-Ухаа-2” хороололд олгогдох 18 блок, 972 айлын орон сууцанд иргэдийг бүртгэнэ.
Үүнтэй холбогдуулан НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм “Орон сууцыг түрээсийн болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр ангилалтай буюу 30 хувь нь энгийн түрээс, 40 хувь нь орон сууцанд хамрагдах зорилгоор газар чөлөөлтөд хамрагдсан гэр хорооллын иргэдэд олгох бол үлдсэн 30 хувь нь таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх юм. Ингэхдээ зорилтот бүлэг буюу ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдийг хамруулахаар ажиллаж байна.
Цаашлаад нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын харъяат байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд амьдардаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх зэрэг үндсэн шаардлагуудыг тавьж байгаа” гэв. Түрээсийн орон сууцны талаарх зарим мэдээллийг хүргэе.
Нэмэлт бичиг баримт бүрдүүлэх үү?
Цахимаар бүртгүүлэхийн давуу тал нь ил тод, хүсэлтийг цаг тухайд нь хүлээн авахаас гадна хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Иргэд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж, олон газрын хаалга татах шаардлагагүй. Шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна. Харин иргэд цахим анкетыг үнэн зөв бөглөх ба худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцохгүй болно. Мөн иргэд заавал 22-ныг дуусахаас өмнө гэлгүй наймдугаар сарын 5-ны дотор хэдийд ч хамаагүй www.nosk.ub.gov.mn сайтаар анкетаа илгээж болно. Харин гэр бүлийн гишүүдтэйгээ сайтар тохиролцож байж бүртгүүлэхгүй бол давхар бүртгүүлбэл “хар жагсаалт”-нд орох эрсдэлтэй.
Иргэдэд тавигдах шаардлага юу вэ?
УБ хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадамжтай насанд хүрсэн, гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй, түрээсийн төлбөр барьцаа, ашиглалтын зардлаа төлөх хэмжээний тогтмол орлоготой, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй. Мөн банк болон ББСБ-д чанаргүй зээлийн түүхгүй байх шаардлагуудыг хангасан байна. Хүсэлт гаргасан иргэдэд шалгарсан болон шалгараагүй гэсэн мэдэгдэл хүргүүлнэ. Дараа нь шаардагдах бичиг баримтуудыг хүлээн авах ба эцэст нь ажлын гурван өдрийн дотор гэрээ байгуулж, байрандаа орох юм.
Орон сууц нь талбайн хэмжээ, үнийн хувьд ямар сонголттой байгаа вэ?
Түрээсийн орон сууц нь хэмжээний хувьд 68.59 м.кв гурван өрөө, 39.3 м.кв болон 49.23 м.кв хоёр өрөө. Метр квадратаас шалтгаалан түрээслээд өмчлөх хэлбэр нь урьдчилгаа төлбөрөөс хамаараад 284.000-1.600.000 төгрөг, энгийн түрээсийн доод үнэ 137.550 төгрөгийн ханштай байгаа юм. Үүнд НЗДТГ, НОСК-ийн зүгээс ямар нэг нөлөө ороогүй ба Хөгжлийн банкнаас баталсан журмын дагуу тогтоосон үнэ юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна
СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж б

бүртгэлийн линкээ ил тавь л даа. нэтээр бүртгүүлэх боломжгүй хүмүүс хүн гуйж бүртгүүлж байгаа ш дээ. нэг хаягаар хэдэн ч бүртгүүлж болно шүү дээ. шалгаруулахдаа регистрээр нь шалгаруулах юм байгаа биз дээ. нэг л бүрхэг үүл шиг юм хийх юм даа.