МТҮП-ын ажилтнууд 2019 оны 07-р сарын 22, 23-ны өдрүүдэд сануулах ажил хаялт зарлаад байсан. Тэгвэл ажил хаялт цаашид үргэлжлэх болсон талаар тус паркын үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Лхагвасүрэн тодруулга өглөө.
-Сануулах ажил хаялт зарласны зорилго юу вэ? Та бүхний санал шаардлага хэрхэн хангагдаж байгаа талаар мэдээлэл байна уу?
– Нэгдүгээрт байгууллагын харьяаллыг харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт нь шилжүүл, хоёрдугаарт байгууллагын статусыг эргэж хар, гуравдугаарт мерит буюу шатлан дэвшүүлэх зарчмаар захирлын асуудлыг шийдвэрлэ гэдэг шаардлага тавьсан. Харамсалтай нь холбогдох албан тушаалтан, байгууллагаас бидэнд ямар ч хариу өгсөнгүй. Харин ч эсрэгээрээ яаран сандран Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилгоо хийж байгаа мэдээлэл авсан. Бид ямар ч буруу асуудал дэвшүүлээгүй. Хувийн эрх ашгийн төлөө дуугараагүй. Сүүлийн 6 жилд 5 захирал солигдлоо, статус нь 3 удаа шилжлээ. Ийм тогтворгүй байдал байгууллагын хөгжил, ажилчдын хөдөлмөрийн суурь нөхцөлийг хохироож байгаа учраас ажлаа мэддэг, хамт олондоо үнэлэгдсэн, гадаад дотооддоо ч танигдсан хүнээ томилоод үр дүнтэй ажилламаар байна гэдэг асуудлыг тавьсан. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас маш яаруу сандруу, хуулийн процетурыг нь гүйцэлдүүлэхгүй, эрх зүйн хувьд маргаантай тогтоол, шийдвэрүүдийг яаран гаргаад салбартаа огт танигдаагүй, цоо шинэ хүнийг томилж байна.
– Яагаад ийм яаруу сандруу томилгоо хийж байгаа учир шалтгааныг та бүхэн юу гэж харж байна
– Шинээр томилогдох гээд байгаа хүнд улс төрийн дэмжлэг үзүүлж буй албан тушаалтан нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэдэг мэдээллийг авсан. Яагаад ингэж яаран адган томилгоо хийлгэх гээд байгаа, ямар эрх ашиг байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Та нарын тавьж байгаа шаардлага энэ нь буруу гээд хэлэхгүй, хариу өгөхгүй хар эрчээрээ л албан тушаалын төлөө зүтгүүлээд байна. Бид асуудлыг том зургаар нь хараач, байгууллагын эрх ашиг талаас нь бодооч гэдэг шаардлага тавьж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 9 гишүүнээс 5 нь энэ асуудлыг ойлгож байгаа ямар нэг томилгоотой холбоотой асуудлыг дэмжээгүй, гарын үсэг зураагүй, зурахгүй, сайтар судлах хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн гэсэн. Гэтэл хурал хийгээгүй, олонхоороо шийдээгүй байхад яагаад тогтоол гарч байна? Төрийн болон орон нутгийн өмчийн тухайн хуулийн 18-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан салбар хүрээтэй нь зөвшилцөх ажиллагаа явагдаагүй зэрэг эрх зүйн хувьд сонирхол татсан асуудлууд ч байна. Энэ асуудлаар манайхан захиргааны хэргийн шүүхэд хандаад явах байх. Бид ийм хэсэг бүлэг хүмүүсийн улайрсан томилолтооор ирэх захирлыг дэмжихгүй, хүлээж авахгүй. Бид ерөөсөө хүний тухай асуудал хөндөөгүй суурь зарчмын асуудал хөндсөн. Манай байгууллагад гадаад дотоодод их дээд сургууль төгссөн дээд тал нь 26 жил ажилласан удирдах ажлын туршлагатай энэ ажилд тэнцэх хэд хэдэн хүмүүс бий. Эхлээд үндэс сууриа бэхжүүлье, дүрэм журмаа шинэчилье, дараа нь хүний асуудлаа ярья л гэдэг шаардлага тавиад байгаа шүү дээ. Юу нь буруу юм бэ?
-Цаашдаа яах вэ? Хэзээнээс байгууллага хэвийн ажиллаж эхлэх вэ?
– Ажил хаялт 2019 оны 07-р сарын 24-нөөс хугацаагүй хэлбэрт шилжиж байна. Байдлыг ингэж хүндрүүлж байгаа хүмүүс нь улаан эрчээрээ хүн томилох гэж зүтгүүлээд байгаа дарга нар. Дарга нар маань салбарынхны дуу хоолойг сонсохгүй, дэвшүүлж байгаа асуудлыг нь судлахгүй, зүгээр л муйхарлаад байвал бид тэмцэхээс өөр яах билээ.
-Төрийн байгууллагын ажилтнууд ингэж ажил хаях нь хуульд нийцэх үү? Байгууллага ажлаагүйгээс гарах хохирол, хариуцлагыг хэн хүлээх вэ?
Нэгдүгээрт ажил хаялт хуулийн хүрээнд буюу хөдөлмөрийн хуулийн 116, 119, 120-р зүйлийн холбогдох заалтуудын хүрээнд явагдаж байна. Хоёрдугаарт хуулиар хориглосон буюу улс орны батлан хамгаалах, цэрэг цагдаа, эмнэлэг, онцгой байдлын албан хаагч манай байгууллагад байхгүй, гуравдугаарт төрийн жинхэнэ албан хаагчид биш учраас төрийн албаны хуулийг хэрэглэхгүй. Тэгэхээр ажил хаялт цаашид хуулийн хүрээнд хэдий хугацаанд ч үргэлжилж мэдэхээр болоод байна. Ийм нөхцөл байдлыг үүсгэсэн хүмүүс нь бид биш. Бидний дэвшүүлсэн асуудал хөдөлмөрлөх суурь нөхцөлийг хөндөж байгаа учраас хариулт өгөх ёстой хүмүүс нь хариултаа өгөх ёстой. Та нар буруу зүйл яриад байна гэж хэн ч хэлэхгүй зүгээр л “боль, болохгүй” гэж мундагдаад, үндсэн асуудлыг огт хайхрахгүй томилгооны төлөө улайраад байгааг ойлгохгүй байна.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан
2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
