Хятадын Жянсү мужийн томоохон банкны намын хорооны нарийн бичгийн дарга асан Ван Жяньхуаг ихээхэн хэмжээний авлига авсан хэрэгт буруутгаж, 13 жилийн хорих ял оноожээ. Жянсү мужийн Наньтун хотын Ардын дунд зэргийн шүүх ийм шийдвэрийг гаргасан тухай “Пэнпай” цахим хуудас мэдээлсэн байна.
Жянсү мужийн банкны намын хорооны нарийн бичгийн даргаас гадна Ван Жяньхуа өөр хэд хэдэн өндөр албан тушаалыг эрхэлж байсан аж. Ляньюньган хотын намын нарийн бичгийн даргын албан тушаалыг эрхэлж байсан тэрбээр хувийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалаа урвуулан ашиглаж байсан нь шүүх хурлын явцад нотлогджээ. Ван Жяньхуа шууд болон бусад төрийн албан хаагчаар дамжуулан гуравдагч этгээдүүдээс нийт 25 сая гаруй юань буюу ойролцоогоор 3.6 сая ам.долларын хахууль авч байсан аж.
Хууль бусаар олж авсан түүний бүх эд хөрөнгийг хураан авчээ. Ван Жяньхуад 13 жилийн хорих ял оноохын зэрэгцээ 2.5 сая юань буюу 367 мянган ам.долларын торгууль ногдуулсан байна.
Си Жиньпин засгийн эрхийг авснаас хойш Хятад улсад авлигатай тэмцэх явдал идэвхтэй өрнөж эхэлжээ. Авлигатай тэмцэх томоохон кампанит ажлын үр дүнд сүүлийн хэдэн жил тус улсад энгийн албан тушаалтан төдийгүй өндөр дээд тушаалын түшмэд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шоронд хоригдох зарим тохиолдолд бүх насаараа хоригдох ял сонссон байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
