Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож, шинээр аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл, газар олгохгүй бөгөөд Азийн хөгжлийн банкны тусламжаар Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон байна.
Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг агуулдаг Хөвсгөл нуур нь 136 км урт, 20-40 км өргөн, 260 орчим метр гүн ба дэлхий дээрх хамгийн эртний 17 нуурын нэг бөгөөд ойролцоогоор 2-5 сая жилийн настай цэнгэг уст нуур юм.
Хөвсгөл нуурын экосистемийн хувьд эмзэг бүс нутагт багтах бөгөөд сүүлийн жилүүдэд тухайн бүс нутгийг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо улам бүр нэмэгдэхийн хирээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн тоо зах зээлийн эрэлтийг даган өсчээ.

Нуурын эрэг орчмын аялал жуулчлалын өнөөгийн байдлыг дурьдвал, 2013 онд дунджаар 32 мянга гаруй жуулчин Хөвсгөл нуурын БЦГ-т аялж байсан бол 2018 онд 120 мянга болж өссөнөөс үзэхэд 5 жилийн дотор 3 дахин нэмэгджээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, шалгалтын үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна. Мөн тэдгээрээс холбогдох хууль тогтоомжийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй 52 иргэн, аж ахуйн нэгж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй 42 иргэн, аж ахуйн нэгж, үнэлгээ хийгдэж байгаа буюу хугацаа дууссан 26 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн Усны тухай хуулийн 22.3 дахь заалтыг зөрчиж, нуурын эргээс 100 метрээс дотогш, усны эрүүл ахуйн хамгаалалтын хамгаалалтын бүсэд нийт 28 иргэн, аж ахуйн нэгж, 200 метрээс дотогш буюу энгийн хамгаалалтын бүсэд 68 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, Ойн тухай хуулийн 8.6 дахь заалтыг зөрчин Ойн хамгаалалтын бүсэд 24 иргэн, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Мөн эдгээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх хувь нь ус ашиглах дүгнэлт хийлгээгүй, ус ашиглах эрхийн бичиггүй, усны тоолуургүй.
Нуурын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд 2018 оны байдлаар 83 орчим нүхэн жорлонтой байсан бөгөөд “Тусгай хамгаалалттай газар нутагт нүхэн жорлонг хориглох тухай” БОАЖ-ын сайдын 2018 оны А/73 дугаар тушаалын дагуу Хөвсгөл нуурын БЦГ дахь бүх нүхэн жорлонг буулгаж, хөрс, усны чанарт нөлөөлөхгүй технологи бүхий ариун цэврийн газруудыг байгуулан, шингэн хог хаягдлыг зөөвөрлөн, Хатгал Тосгон дахь зориулалтын хаягдал усны цооногт байршуулж буй хэдий ч цаашид хүчин чадал нь хангалтгүй болоод байгаа.

Өмнөх жилүүдэд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн МОН 9183: “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн хүрээнд тус цогцолборт газрын орчны бүсийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ, Ханх сум, Хатгал тосгонд эко аялал жуулчлалын сургалт, шинэ эвент зохион байгуулах, иргэдийн өөрсдөө удирдан захиран зарцуулдаг эргэлтийн сангаас зээл олгох, нуур орчмын бэлчээрийг зохистой ашиглах, хог хаягдлын менежментийг малчид, иргэдийн оролцоотой сайжруулах, алслагдсан, цэвдэгтэй бүс нутагт тохирсон ариун цэврийн байгууламжийн загварыг турших, нийтийн жишиг отоглох цэг тохижуулах, мэдээллийн жишиг самбар байршуулах, нуурын усны чанарыг тогтмол хянах хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ.
Дээрх үйл ажиллагаанууд бодит үр дүнд хүрч буй хэдий ч цаашид тус бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулалттай, хариуцлагатай, байгаль орчинд сөрөг нөлөө багатай хөгжүүлэх замаар хүрээлэн буй орчны бохирдлыг багасгаж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ажлыг нэн яаралтай, нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай болоод байсан юм.

Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр харагчин үхэр өдөр
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээний шинэ стандартуудыг нэвтрүүлж эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургааду
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Зургаадугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Сүхбаатар дүүрэг хүүхэд багачууддаа зориулсан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулн
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн
