(Иргэдэд)
2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд салхинцэцгийн 7000 гаруй тохиолдол бүртгэгдэж, өвчлөл цаашид нэмэгдэх хандлагатай байна. Өвчлөл бүх насныханд бүртгэгдэж байгаа боловч 0-9 насны хүүхдийн өвчлөл 70%-ийг эзэлж байна. Иймээс салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.
Салхинцэцэг нь херпесийн бүлгийн вирүсээр үүсгэгддэг, амьсгалын замын халдварт өвчин юм. Бага насны хүүхдүүд илүүтэй өртдөг. Манай оронд өвөл, хаврын улиралд өвчлөл ихэсдэг.
Халдварын эх уурхай :
Салхинцэцэг өвчтэй хүн
Халдвар дамжих зам :
• Салхинцэцэг өвчтэй хүн ханиах, найтаахад агаар дуслын замаар
• Халдвар авсан хүний цэврүүний шингэнд хүрэлцсэн эд зүйлс, тоглоом, өвчтөний хувцас зэргээр дамжиж болно.
Илрэх гол шинж тэмдэг:
• Халуурах, толгой өвдөх, ядрах
• Бага насны хvvхдэд цочромтгой эсвэл ноомой улбагар болох ходоод гэдэсний замын хямрал илэрч, шингэнээр суулгах, бөөлжих, хоолондоо дургvй болох
• Дээрх шинж тэмдэгүүд илэрснээс 1-2 хоногийн дараа арьсан дээр толбот, гөвдрүүт, цэврүүт тууралтууд гарч, тавшиж эдгэрдэг.Тавших vед загатнаж, маажисны улмаас цэврvvт тууралтууд нянгийн халдвар авснаар идээлж болно.
Урьдчилан сэргийлэлт:
• Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулалтыг 2 цаг тутамд хийх
• Хувийн ариун цэвэр сахих(гар угаах зэрэг)
• Биеийн эсэргүүцэл сайжруулах илчлэг сайтай тэжээллэг хоол хүнс хэрэглэх
• Улирлын байдалд тохируулан дулаахан хувцаслах
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
