2019.10.19-20-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 594 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 439-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 45 хүн гэмтэж бэртсэний 6 хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутаг 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
- Мөргөлдөх хэлбэрээр -2
- Онхолдох хэлбэрээр- 3 тус тус бүртгэгдсэн байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2019.10.19-ны өдрийн 11:25 цагийн орчимд СХД-ийн 22 дугаар хороо Ар гүнтийн замд “Хууль Сахиулахын Их Сургууль”-ийн Hyundai Aero town маркийн автобус онхолдож зорчигч Г, У, Б, А, З, Ц, Т нарын 7 хүн нас барж, зорчигч 31 хүн гэмтсэн.
2019.10.19-ны өдрийн 19:18 цагийн орчимд СХД-ийн 25 дугаар хороо Зүүн салааны зам, 1-р автобусны буудлын замд Mazda Bongo маркийн автомашины жолооч, явган зорчигч Б-г мөргөж амь насын хохироосон.
2019.10.19-ны өдрийн 17:30 цагийн орчимд Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р баг “Гучин” гэх газар шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч Х нас барсан.
2019.10.17-ны өдөр 21:55 цагийн орчимд Булган аймгийн Баян-Агт сумын 2-р баг “Ар булаг” гэх газар шороон замд Hyundai Sonata6 маркийн автомашин замын хажуу руу гарч судаг мөргөн, жолооч Б нас барсан.
Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан
2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
