Дэлхий даяаршиж, монгол хүний малгай дээр нар шингэхээ больсон цаг. Тэгэх тусмаа монгол залуус дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулах нь ердийн үзэгдэл болсны нэг тод жишээ, Солонгосчуудыг гоо үзэсгэлэн, амбиц бүхий хүсэл мөрөөдлөөрөө бишрүүлж буй Монгол бүсгүйг “Гранд” сэтгүүл энэ дугаартаа онцолж байна.
Жинхэнэ нэр нь Пүрэвдаваа ч гэлээ солонгосчуудын дунд Michelle буюу МИшээл нэрээрээ алдаршсан түүнийг Солонгосын хэвлэлүүд “Монголын үзэсгэлэнт бүсгүй” хэмээн нэрлэх болжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Солонгосын фитнессийн аварга шалгаруулах “Musclemania” тэмцээний Miss Bikini төрөлд гуравдугаар байр эзэлж, улмаар Сөүлийн Канбүг дүүргийн Соншин Их Сургуулиас зохион байгуулсан “K-Beautymiss championship” буюу Солонгосын шилдэг фитнесс мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд миссээр шалгарсанаар Мишээлийн солонгос дахь алдрын замнал эхэлжээ.
Тэр дороо алдарт “MAXQ” сэтгүүлийн коверт заларч, монгол бүсгүйн гоолиг бие, гоо төрхийг гайхуулсан тэрээр одоогоор “Musclemania Korea” тэмцээний face model-оор монгогдон ажиллаж байгаа аж.
Цэвэр цусны монгол бүсгүй “Гуулин” улсад нэр алдараа цуурайтуулж эхэлсэний нууц юу вэ гэж үү? Бид дүгнэхдээ түүний ази маягийн гоо үзэсгэлэн, хэр баргийн солонгос бүсгүйд байхгүй биеийн пропорци, плюс түүний боловсрол, амбиц, мөрөөдөл аж. Өөрөөр хэлбэл тэр зүгээр нэг хувцас өмсөж тайзан дээр алхдаг хоосон толгойтуудын биш. Багын мөрөөдөл нь урлагийн хүн болох ч сайхан бүсгүйн нэг шалгуур бол эрдэм боловсрол юм шүү хэмээх ээж аавынхаа захиасыг биелүүлж, тэрээр Халлим Олон Улсын Харилцааны сургуулийн Дипломат харилцаа, аюулгүй байдлын ангийг дүүргэж, магистрын зэрэг ч хамгаалж амжжээ. Өөрөөр хэлбэл тэр эхлээд дотоод сэтгэлээ боловсруулаад дараа нь гадаад гоо үзэмжиндээ анхаарч эхэлжээ.
Солонгост 13 дахь жилдээ амьдарч буй Мишээлийн дараагийн алхам огт өөр тийш чиглэж байгаа аж. Тэрээр саяханы нэгэн өдөр хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Эзэмшсэн мэргэжлээрээ буюу дипломат харилцааны чиглэлээр ажиллаж, Монгол, Солонгосыг холбосон гүүр болохыг зорьдог” хэмээн ирээдүйн амбицаа тодорхойлсон талаар Солонгосын хэвлэлүүд онцлон шуугиж эхэлсэн байна. Цэвэр цусны монгол бүсгүй эх оронд нь боловсрол эзэмшээд зогсохгүй шоу бизнесийнх нь ертөнцөд нэр алдараа цуурайтуулчихаад улмаар хоёр орны дипломат харилцааны талаар ам нээж, хүчин зүтгэхээ илэрхийлсэнд Солонгосын хэвлэлүүд иэхээхэн олзуурхаж буйгаа онцолсон аж. Түүнд улам их амжилт хүсэцгээе!!!
Эх сурвалж: Гранд сэтгүүл




СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Өнөөдөр хөхөгчин могой өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь аварчээ
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
ТББХ:УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Олон улсын тэг хог хаягдлын өдөр
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
