Аврагч, жолооч ахлагч Б.Доржсүрэн эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Тэрээр ээлжгүй өдрөө барилгын ажил хийж, орон сууцны урьдчилгаа болох 5 сая төгрөгөө бүрдүүлсэн байна. Б.Доржсүрэнгийнх 63 м.кв хоёр өрөө байранд оржээ.


Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хэмжээнд 2018-2019 онд нийт 520 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, алба хаагчдыг орон сууцаар хангаад байгаа юм. Тэгвэл Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, өнөөдөр алба хаагчдад түлхүүрийг нь гардууллаа.

Орон сууцны барилгын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Баруун бүсийн төв Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон юм. Барилгын гүйцэтгэгчээр “Хатан түнгэл” ХХК ажиллан барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгч байна.
Ховд аймгийн Онцгой байдлын газар өмнө нь буюу 2015 онд 16 айлын орон сууцыг ашиглалтад оруулж байсан бол өнөөдөр 18 алба хаагч орон сууцны түлхүүрээ гардсан сайхан үйл явдал боллоо. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон сууцанд орсон 18 алба хаагч тус бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн нь алба хаагчдыг баярлууллаа.

ОБЕГ-ын дарга, алба хаагчдад хандан “Залуу хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүлж, сайхан амьдрахын төлөө илүү хөдөлмөрлөх хэрэгтэй.
Жирийн аврагч хүн хэрхэн сайхан амьдарч болдгийг олон залууст үлгэр дууриал болгон харуулсан та бүхэнд халуун баяр хүргэе. Аз жаргалтай сайхан амьдраарай” гээд ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна
СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Олон улсын тэг хог хаягдлын өдөр
ТББХ:УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж б
