НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ. Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна.
2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтцийн салбар, авто замын салбар, хот нийтийн аж ахуйн салбар, нийгмийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулах, нийтийн тээврийн салбаруудад түлхүү анхаарч төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж тогтоолд тусгажээ.

Ийнхүү нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг дэмжье гэдгээр санал хураахад 75,68 хувиар тогтоол батлагдлаа. Хуралдааныг хааж НИТХ-ын Р.Дагва хэлсэн үгэндээ төрийн албан хаагчдыг шат шатандаа хариуцсан ажилдаа хариуцлагатай байж, санаачилгатай ажиллахыг санууллаа. Тэрбээр “2020 оны төсвийг батлахдаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх чиглэлийг баримталж төсвийн хуваарилалтыг хийсэн. Өнгөрсөн аравдугаар сард нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэлийг хэрэгжилтийн явцыг хэлэлцэн дүгнэж, 2020 онд нийгэм эдийн засгаа хөгжүүлэх үндсэн чиглэлээ баталсан. Энэхүү үндсэн чиглэлд тусгагдсан стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлээ дэмжиж хамтран ажиллах ёстой. Нийслэлийн 2020 оны төсвийн 39 хувийг хот байгуулалт дэд бүтэц, 30 хувийг авто замын салбарт, 12 хувийг нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр баталлаа. Ирэх 2020 он хэдийгээр сонгуулийн жил боловч иргэдийнхээ ажиллах амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын хөгжлийн төлөө ажиллах хангалттай хугацаа бий гэдгийг хэлье. Иргэдийн хүлээлгэсэн итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой гэдгийг өдөр бүр санах ёстой. Зүтгэл гэдэг бол санаачилга, итгэл хоёрын нэгдэл гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил бүрт сэтгэл гаргаж санаачилгатай ажиллахыг Нийслэлийн Иргэдийн Хурлын өмнөөс хүсье” хэмээн хуралдааныг өндөрлүүллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав
“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Өнөөдөр хөх бар өдөр
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн гори
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
