Баянгол дүүргийн НАМЗХ-ноос санаачлан, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран Баянгол дүүргийнхээ төгсөх ангийн сурагчдаас сорилго шалгалт авлаа. ЭЕШ-Сорилго-2019 шалгалтад нийт 48 дунд сургуулийн 12-р ангийн 1981 сурагч орсон байна. Монгол улсын маань ирээдүй болсон хүүхэд залуус хүссэн сургуульдаа сонгосон мэргэжилээрээ элсэн ороход хэдхэн сарын хугацаа үлдсэн. Энэ л цаг үед хаврын шалгалтын бэлтгэл дадлага болгон хүүхдүүдийг идэвхжүүлэх зорилгоор “Сорилго-2019” шалгалтыг санаачлан зохион байгуулсан нь нүдээ олсон ажил болсон гэдгийг дүүргийн удирдлагууд онцолж байлаа. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос цаг үеэ мэдэрсэн, нийгэмд хэрэгтэй олон ажлыг эхлүүлэн хийдэгийн нэг жишээ нь энэхүү БГД-ийн ЕБС-иудын төгсөх ангийнхнаас авсан сорилго шалгалт юм.

Дашрамд хэлэхэд, Өнгөрсөн жилээс эхлэн шууд засалтын “Шилэн технологи”-ийг нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр өмнө нь 14 хоногийн дараа шалгалтын дүн гардаг бол элсэгчид Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсноороо онцлог. Жил бүр улсын хэмжээнд 40 мянга орчим хүүхэд ЭЕШ өгдөг, энэ жил ч мөн тооны төгсөгч байх тооцоотой байна.


Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
