Улсын Онцгой комиссоос гаргасан болзошгүй гамшгийн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу Интердесижн, Ти Ай Ложистик, Монгол транс дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд НМХГ-ын Экспорт импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн нийт улсын /ахлах/ байцаагчид, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдаагийн газартай хамтран Европын орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж Алтанбулаг боомтоор импортлогдож буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хамгаалалт доор хүлээж авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тусгай үйл ажиллагаа явуулж байна.
Гүний гаалийн хяналтын бүсүүдэд 03 дугаар сарын 19-өөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган ширхэг, 2 мянга 760 тн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгалаа.
Автомашины 217 жолоочийн 73 нь гадаад, 144 нь монгол жолооч нар байсан бөгөөд тэднээс эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг үзэж, өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-д шилжүүлэх бэлэн байдлыг хангаж ажиллалаа. Монголын 63 жолоочийг хамгаалах хувцас хэрэгсэл өмсгөж, “Асралт мед”, “Наранбулаг”, “Энхсаран”, “Ар гүнт”, “Ивээлэн”, “Амуре зочид буудал”, “Сэлбэ ресорт”-д хүргүүлж тусгаарлалаа. Гадаадын жолооч нарын машины кабинд нь тусгаарлаж, буулгахгүйгээр эх оронд нь буцааж байна. Хяналт шалгалт, тандалт судалгааны явцад жолооч нарт сэжигтэй тохиолдол илрээгүй.
Мөн тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлж, ачааг өндөр хяналт шалгалтын дор дээж авч, гаалийн баталгаат агуулахад битүүмжилж байна. Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв лабораторит 31 аж ахуйн нэгжийн гахайн мах, өөх, тахианы мах, өндөг, малын сүү зэрэг 32 нэр төрлийн бүтээгдэхүүн, ХАБҮЛ лабораторид боловсруулсан хүнс, жимс, хүнсний ногоо, булцуу, хүнсний нэмэлт, сав баглаа боодол, цагаан будаа, шар айраг, иогурт зэрэг 36 аж ахуйн нэгжийн 88 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч хүргүүллээ. Лабораторит шинжлэгдсэн дээжнээс эерэг сорьц илрээгүй гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Өнөөдөр хөхөгчин могой өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь аварчээ
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
ТББХ:УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Олон улсын тэг хог хаягдлын өдөр
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургу
Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
