Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүн байна.
2020 оны 05 дугаар сарын 20-ны 20 цагаас 05 дугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Дорнод Монголын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 4-6 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна. |

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ
