Хан-Уул дүүргийн иргэдийг Монголын Аж үйлдвэрийн тулгын чулууг тавьсан түүхэн гавьяагаар нь онцолдог. Өдгөө 56.418 өрхтэй 195.539 мянган хүн амтай Хан-Уул дүүрэгт 2019 онд 5113 хүүхэд мэндэлж, 1110 иргэн гэрлэлтээ батлуулсан байна.

Тэгвэл нийслэлийн Хан-Уул дүүрэгт гурван ихэр төрсөн тохиолдол дөрөв байна. Хорвоод ихэр төрнө гэдэг тун онцгой хувь тохиол. Дан ганц тухайн айл өрхөөр зогсохгүй аль ч улсын түүхэнд тодоор бичигдэж үлддэг билээ. Тухайлбал Монголын хамгийн өндөр настан 3 ихэр буюу Д.Дэнсмаа, Д.Гүнсмаа, Д.Цэрмаа нар өдгөө 90 насыг зооглон Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд энх тунх амьдарч байна.

Тэдний үргэлжлэл манай дүүргийн 15 дугаар хороонд 2011 оны 11 дүгээр сард Э.Эрдэнэбаатар, Б.Болортуяа нарын гэр бүлд Э.Манлай, Э.Магнай, Э.Марал нар мэндэлсэн бол 19 дүгээр хороонд Д.Ариунбилэг, Д.Ундралбилэг, Д.Өрнөхбилэг нар 2018 оны 07 дугаар сард мэндэлжээ.

Үүний дараагаар дүүргийн хүндэт иргэд ихрүүдийн үргэлжлэл болж хамгийн бяцхан 3 ихэр маань энэ оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дүүргийн 1 дүгээр хорооны иргэн М.Нанзаддорж, О.Сэлэнгэ нарын гэр бүлд аз жаргал, баяр хөөр авч ирээд удаагүй байна.

Аав, ээж, ахан дүүсийнхээ аз жаргалын гол түлхүүр болон ирсэн Н.Энэрлэн, Н.Мөнхлөн, Н.Энхлэн нарт дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Монгол Улсын төрсний гэрчилгээ, гарын бэлэг өгч хүндэтгэл үзүүллээ.

Дүүргийнхээ түүхийн хуудсыг баяжуулж байгаа ихрүүдээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +29 градус дулаан
2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
