Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 455 тоот тогтоолын дагуу өнөөдөр /2020.7.01/ Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэрийг “Буянт-Ухаа” болгон албан ёсоор өөрчиллөө.
Харин Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх буудал хэмээн нэрийдэхээр болж байна.
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглагдах юм.
Гэхдээ одоогоор Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас агаарын хөлөг буух, хөөрөх үйл ажиллагаа албан ёсоор эхэлтэл “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын өмнөх үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас МИАТ ТӨХК олон улсад тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа бол Хүннү эйр, Аэромонголиа авиа компаниуд орон нутагт хуваарьт нислэг үйлдэж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
