Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна. Мөн Төв, Говьсүмбэр аймгийн нутгаар 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 3 иргэн, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дэвсгэрт 7 дугаар сарын 3-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас 5 иргэн, нийт 8 иргэн (үүний 2 хүүхэд) үерт өртөж амь насаа алдсан бол 1 иргэн бэртэж гэмтжээ. Түүнчлэн үерийн улмаас Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт 2400 гаруй өрх айл, 13 нийтийн орон сууц үерийн усанд автаж, Архангай, Говьсүмбэр, Төв аймгийн нутаг дэвсгэрт 7000 гаруй толгой мал хорогдсон байна.
Амралт зугаалгын улирал эхэлсэн, баяр наадмын амралтын өдрүүдээр хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан үерийн аюулаас урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлээс эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих, голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна
СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Олон улсын тэг хог хаягдлын өдөр
ТББХ:УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь
