Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хугацаанд хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд эрчимтэй хөгжиж, ялангуяа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт жилээс жилд хамтын ажиллагаа өргөжиж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ли Ё Хунтай хийсэн уулзалтынхаа үеэр онцлон тэмдэглэв.
Сайд нар энэ удаагийн уулзалтаар дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 коронавирусийн халдварт цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ, цар тахлын үед үзүүлэх хариу арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах боломж, БНСУ-д амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар санал солилцсон юм.
Элчин сайд Ли Ё Хун хоёр орны харилцааг хөгжүүлж, нэг шат ахиулахын тулд иргэд харилцан солилцох үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлээд “Одоогийн байдлаар БНСУ-д оршин сууж байгаа 50 мянга орчим монгол иргэн бий. Энэ хүмүүсийн нийгмийн хамгааллыг сайжруулж, Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр авч буй ажиллах хүчтэй холбоотой асуудалд анхаарал тавих болно. Монгол Улс оногдсон квотоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа. Тиймээс Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах тал дээр илүү анхаарч ажиллана” хэмээсэн юм.
Сайд А.Ариунзаяа “Манай хоёр орны хувьд ажиллах хүч болоод эрүүл мэнд, хөдөлмөрийн салбарт хамгийн түлхүү тулгуур хамтын ажиллагаа өрнөдөг. Монголчуудын хувьд БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн олон байдаг. Хэрэгцээ шаардлага өндөр, нөхцөл байдлыг нь хангаад хамтраад ажиллах нь маш чухал. Ковид 19-өөс өмнөх байдлыг ажиглаад үзэхэд л БНСУ-ын Элчин сайдын яаманд монгол иргэдийн бүртгэл, визтэй холбоотой асуудал маш их байсан. Манай иргэдийн зүгээс хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэрэг асуудал ч цөөн биш гарч байсан байх. Тиймээс Монгол Улсын зүгээс бүртгэлийн цахимжуулалтыг хөдөлмөрийн гэлтгүй бүх салбарт хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. БНСУ-ын Элчин сайдын яам эхний үр дүнг нь мэдэрч байгаа байх. Цаашдаа энэ цахимжуулалтыг зөвхөн Монгол талдаа ч биш БНСУ-тай хамтдаа нэгдсэн мэдээллийн системүүдийг хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа. Ингэснээр БНСУ-д ямар ажлын байр байгаа талаар хөдөлмөр эрхлэхээр зорьж байгаа иргэдэд нээлттэй болох юм. Нөгөө талаас энэ системээс иргэдийн мэдээлэл зөв үү, албан ёсных байна уу гэдэг нь шалгагдаад ороод ирнэ. Албан ёсны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хйих ийм ажлууд байна. Харин албан бус буюу хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр харилцан ойлголцох асуудлууд бас байгаа” хэмээсэн.
Монгол Улсын иргэдийг БНСУ-д хөдөлмөр эрхлүүлэх тухайд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохицуулагдаж буй сүүлийн долоон жилийн хугацаанд жил бүр 790-1300 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж байна. Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар ердөө 49 хүнийг илгээгээд байгаа.
Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хооронд 2006 онд байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрээр БНСУ-д оршин сууж буй монгол иргэд өөрийн орны тэтгэврийн даатгалд хамрагдсанаар нийгмийн баталгаа нь хангагдаж тэтгэвэр авах, тэтгэврийн даатгалын шимтгэлийг БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд давхар төлөхгүй байх эрх зүйн үндэс бүрдсэн юм.
.jpg)
Түүнчлэн 2018 онд хоёр улсын хооронд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах үеэр БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгчдын мэдээллийн санг бий болгох 2.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахим системийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон. 2018-2021 онд хэрэгжих уг төслөөр бий болж буй мэдээллийн цахим систем ажил хайгч, ажил олгогчийн мэдээллийг цахим орчинд бүрдүүлж, ажлын байр, ажил хайгчийн байршил, ажил мэргэжлийн ангилал, тавигдах шаардлага нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий болох бөгөөд цахимаар өргөдөл гаргах, ажилд зуучлагдах болон цахим шуудан, мессеж үйлчилгээ авах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдэж буй юм.

“Өмгөөлөгч эмэгтэйчүүд” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Дуучин С.Бичүү ээждээ зориулж “дуун суварга” бүтээлээ
Өнөөдөр шарагчин туулай өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Улаан загалмайн нийгэмлэгт зочиллоо
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 байна
Говь-Алтай аймагт хорт хавдрын нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр улаагчин үхэр өдөр
Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурчээ
Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг Улсын Их Хурлын дарга уриаллаа
Улаанбаатарт өдөртөө -14 градус хүйтэн
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
“Хөх сувд” мөсний баяр эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Өнөөдөр цагаан морь өдөр
Засгийн газар хуралдаж байна
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэ
Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна
