Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгаснаар Улаанбаатар хотыг тойрсон таван байршилд шинэ суурьшлын бүсийг байгуулна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд 10 мянган өрхийн орон сууц барих ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан оролцлоо.

Нээлтийн эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэх хүрээнд захын бүсүүдэд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн төсөвт “Хөгжлийн үүд” хөтөлбөрийг баталсан. Үүний эхлэл болж өнөөдөр “Морингийн давааны шинэ суурьшлын бүс”-ийг байгуулж, 10 мянган өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийг эхлүүлж байна. Ингэснээр Улаанбаатар хот нэг төвтэй бус олон төвтэй хот болж хөгжихийн эхлэл юм. Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа-2050” хөтөлбөрт дагуул хотуудын бодлогыг тусгаж өгсөн. Тиймээс олон дэд төв, дагуул хоттой, дэд бүтэцтэй, асуудлаа бүрэн шийдвэрлэсэн ийм хотыг бий болгохын төлөө зорьж ажиллаж байна” гэсэн юм.

“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Бид дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 100 хувь шийдвэрлэсэн. Эхний ээлжийн барилгажилтын ажилд 50 тэрбум төгрөг тусгасан. Энэ төслийг хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн учраас өнөөдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлэж байна. “Хөгжлийн үүд” төслийн хүрээнд залуу гэр бүл, залуучуудад зориулсан орон сууцны энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч байна” хэмээн онцолж байлаа.
“Хөгжлийн үүд” төслийн хүрээнд хийгдэж буй Морингийн давааны шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөгөөр 129 га талбайд 10 мянган өрхийн орон сууц, 4260 хүүхдийн багтаамжтай сургууль, 2130 хүүхдийн цэцэрлэг, 450 ортой эмнэлэг, 8000 ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөжээ. Эхний ээлжинд 43.3 га газарт 235 айлын таунхаус 1700 өрхийн залуусын хороолол, 640 хүүхдийн суудалтай хоёр сургууль, хоёр өрхийн эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Бүтээн байгуулалтын ажил дэд бүтэц, шугам хоолойн ажлуудыг энэ онд багтаан хийхээр төлөвлөсөн байна.
Дашрамд дурьдахад, дараагийн суурьшлын бүсийг Налайх, Хонхор орчимд байгуулж, орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн зураг төслийн ажлыг хийж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна
СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Олон улсын тэг хог хаягдлын өдөр
ТББХ:УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь
