БНПУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монголд ажиллаж байсан Польшийн мэргэжилтнүүдийг төлөөлүүлж, Польшийн иргэн 92 настай Зжислав Банашикийг Элчин сайд Б.Дорж хүлээн авч уулзах арга хэмжээг Варшав дахь ЭСЯ 2020 оны 10 дугаар сарын 14-нд зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд БНПУ-ын ГХЯ-наас Элчин сайд К.Бойко болон Европын Бизнесийн клубын дарга Я.Чеслак нар хүрэлцэн ирж оролцов.
1990 оноос өмнө Польшийн тусламжаар Хөнгөн бетоны, Царууц тоосгоны, Халиман цавууны, Нэхээсгүй эдлэлийн зэрэг 10 шахам үйлдвэр аж ахуйн газар Монголд байгуулагдсан байдаг. Тэдгээрийн нэг болох Барилгын мужаан, мебелийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад төслийн ерөнхий инженерээр Зжислав Банашик 1967 оноос 1971 он хүртэл Монголд ажиллаж байжээ. Түүнчлэн Польшийн мэргэжилтнүүд палеонтологи, геологи хайгуулын экспедицүүдэд ажиллан Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байсныг дурдах нь зүйтэй.
Элчин сайд хэлсэн үгэндээ “тэртээх жилүүдэд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн “чимээгүй” баатруудыг бид мартах ёсгүй. Танаар дамжуулж тухай үед ажиллаж байсан бусад хүмүүстэй холбоо тогтоох, бидний өнөөгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс суурь болсон Та бүхний гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, Монгол, Польшийн харилцаанд оролцогч хойч үеийнхэнд үлгэр дууриал болгох”-ын чухлыг цохон тэмдэглэв.
Арга хэмжээнд оролцогсдод зориулж, 1960, 1970 оны Улаанбаатар, өнөөгийн Монгол Улсын хөгжлийг харуулсан дүрс бичлэг, танилцуулгыг хийж, урлагийн тоглолт үзүүлж, монгол хоолоор дайлсан бөгөөд З.Банашикт дурсгалын зүйл гардуулж, хүндэтгэл үзүүлэв.

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 зөрчил бүртгэгджээ
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна
СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь аварчээ
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
ТББХ:УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Олон улсын тэг хог хаягдлын өдөр
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
