Өмнөговь аймагт төгсөх ангийн сурагчид болон англи хэлний багш нарын дунд “Цахим ном” төслийг эхлүүллээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд багш, сурагчид, боловсролын салбарт чиглэсэн чадварлаг багш, сурагч солилцоо, говийн ирээдүй хүүхэд, эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Үүний хүрээнд төгсөх ангийн 320 сурагч, англи хэлний 30 багшийн дунд 6 сарын турш үргэлжлэх англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилго бүхий “Цахим ном” төслийг эхлүүлээд байна. Цахим номын санд 26 хэвлэлийн компанийн 1300 ном багтсан аж. “Лингорс” ХХК-тай хамтран тус төсөл хэрэгжих бөгөөд дөрвөн төрлөөр англи хэлний мэдлэгээ сайжруулах бүрэн боломжтой. Эхний ээлжинд “21 өдөр-21 ном” унших зорилтот үйл ажиллагааг зохион байгуулах юм. Төсөл хэрэгжихэд шаардлагатай 20 сая төгрөгийг орон нутгаас бүрэн шийдвэрлэж, багш, сурагчдынхаа гадаад хэл тэр дундаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн байна.



32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
