Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.
26.2.Татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл ААНОАТТухай хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ.
26.3. ААНОАТТухай хуулийн 26.1, 26.2-т заасан албан татвар ногдуулах жилийн орлогыг тодорхойлохдоо албан татвар төлөгчийн зөвхөн тухайн тайлант жилийн өмнөх татварын жилд тайлагнасан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээнд үндэслэнэ.
26.4.Албан татвар төлөгч холбогдох татварын тайланг жилийн эхнээс өссөн дүнгээр гаргана.
26.5.Албан татвар төлөгч холбогдох татварын тайланд ААНОАТТухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу суутган ногдуулсан татварын тайланг хавсаргана.
26.6.Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид орлого олгосон суутган төлөгч нь хувь хүн бол ААНОАТТухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу суутган ногдуулсан татварын тайланг Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу тайлагнах албан татварын тайланд хавсаргана.
26.7.Тайлант жилд үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгч ААНОАТТухай хуулийн 26.2-т заасны дагуу татварын тайлан гаргана.
26.8.Албан татвар төлөгч үйл ажиллагаа эрхлээгүй тухай тайлан гаргасан жилийн дараагийн татварын жилээс эхлэн жилд нэг удаа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.
26.9.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь энэ хуулийн дагуу тухайн татварын жилд тусгай зөвшөөрөл тус бүрд хамаарах татварын тайланг тус тус гаргаж, албан татварын тооцоо хийнэ.
26.10.Доор дурдсан нөхцөлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд ААНОАТТухай хуулийн 26.9-д заасан тайланг нэгтгэн гаргаж болно:
26.10.1.албан татвар төлөгчийн эзэмшил дэх тусгай зөвшөөрөл бүхий талбай хоорондоо хиллэдэг бол;
26.10.2.ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд ашиглах бүтээгдэхүүний нэр төрөл ижил бол.
26.11.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ААНОАТТухай хуулийн 26.10-т заасны дагуу нэгтгэн тайлагнахгүй.
26.12. ААНОАТТухай хуулийн 26.10-т заасны дагуу татварын тайланг дараагийн татварын жилд нэгтгэн гаргах тухай хүсэлтийг тухайн татварын жилийн 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргана.
26.13. ААНОАТТухай хуулийн 26.12-т заасан хүсэлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор хянан, хүсэлтийг баталгаажуулах эсэх талаар хариу мэдэгдэнэ.
26.14. ААНОАТТухай хуулийн 24.4-т заасны дагуу тодорхойлон ногдуулсан албан татварыг албан татвар төлөгч энэ хуульд заасан хугацаанд тайлагнана.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
