Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд авто-матжуулалтын ямар ажил хийж буй талаар Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн дарга З.Бямба-Одоос тодрууллаа.
-Үйлдвэрийн хэмжээнд программ хангамж, автоматжуулалт хийснээр ажлын ямар үр дүн гарч байна вэ?
-Манай цехийн үндсэн зорилго нь Үйлдвэрийн автоматжуулалтын тоног төхөөрөмж, мэдээллийн систем, холбоо, галын автоматжуулалт, видео хяналтын системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн программ хангамжийг боловсруулж нэвтрүүлэх юм. Программ хангамжийг нэвтрүүлснээр ажлын бүтээмж нэмэгдэж цаг хугацаа хэмнэдэг. Тухайлбал, И-оффис систем нэвтрүүлснээр үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хооронд баримт бичиг зөөх болон хувилж тараах ажил багассан, цаас хэмнэсэн зэрэг эерэг үр дүн гарч байгаа. Манай цех нь зэс, молибдены хүдэр олборлохоос эхлэн боловсруулж дуусах хүртэлх бүх шатны хянах, хэмжих хэрэгсэл автоматжуулалтыг хариуцан, холбоо, мэдээллийн технологийг нэвтрүүлж, ажлын бүтээмж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Технологийн процессыг автоматаар тооцож удирдах тусгай зориулалтын систем болон үйлдвэрийн бүх бүтцийн нэгжийг хамарсан орчин үеийн өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд ашиглагддаг хоорондоо уялдаа холбоо бүхий олон дэд системүүд, 2000 гаруй хэрэглэгчтэй мэдээллийн дотоод сүлжээ зэргийг хариуцан, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байна.
-Цаасгүй технологийн хүрээнд ямар ажлууд хийв?
-Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цехийнхэн үйлдвэрийн газрын хэмжээнд архив албан хэрэг хөтлөлтийн и-оффис, тоон гарын үсэг, цахим архив, эрх зүйн мэдээллийн систем, нийт ажилтны сургалтын и-лерн, и-тест программ боловсруулан хэрэглээнд амжилттай нэвтрүүлж байна.
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-ээс үйлдвэрийн хэмжээнд тоон гарын үсгээр баталгаажуулах ажлыг и-томилолт системд бүрэн хэрэгжүүлсэн. Үйлдвэрийн газрын ажилтнууд албан томилолт дээр гарын үсэг цуглуулахаар олон газраар явдаг байсныг халж, холбогдох албан тушаалтнууд өрөөнөөсөө тоон гарын үсгээр баталгаажуулалт хийснээр баримт бичиг дээр гарын үсэг цуглуулах ажил илүү хялбар, илүү хурдан болсон. Цаасгүй технологийн хүрээнд ямар баримт бичиг дээр тоон гарын үсэг ашиглах талаар ЗХНБГ-тай зөвшилцөж байгаа. Энэ ажил хууль журмын дагуу хийгдээд явна. Үйлдвэрийн Төрөлжсөн архив цаасан дээр зурсан гарын үсэгтэй материал авч хадгалдаг. Иймээс бүх төрлийн баримтын баталгааг тоон гарын үсэгт шилжүүлэх явдал хүндрэлтэй байгаа. Удахгүй засгийн газраас тоон гарын үсгийг ашиглах журам батална. Журмын хүрээнд бид тоон гарын үсэг ашиглах асуудлыг зохицуулж ажиллана. Одоогоор тоон гарын үсгийн баталгаажуулалтыг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байна.
-Шинээр ямар дорвитой ажил хийж байна вэ?
-Өнгөрсөн онд технологийн бүтээгдэхүүний урсгалд тасралтгүй шинжилгээ хийдэг “Amdel” анализатор суурилуулах байсан Австралийн мэргэжилтнүүд цар тахалтай холбоотойгоор ирэх боломжгүй болсон. Иймд бид өөрсдийн нөөц боломжоо ашиглан гаднын мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдон суурилуулалтыг хийж гүйцэтгэлээ. Мөн БҮ-ийн Нунтаглан баяжуулах хэсгийн бүх тээрмийн удирдлагыг “Honeywell C-300” шинэ контроллер руу шилжүүлэх ажлыг гаднын мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдон богино хугацаанд хийж гүйцэтгэсэн. Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим хурлын системүүдийг үйлдвэрийн бүх бүтцийн нэгжид нэвтрүүлсэн. Энэ системийг цех, нэгжүүд ашиглан цахим хурал явуулж хэвшээд байна. ХАБЭАХ-ээс явуулдаг бүх нийтийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн и-лерн программ хангамж боловсруулсан. Цахим шалгалтын и-тест систем боловсруулж, захиалгын нэгдсэн системд шинэчлэл хийлээ. Мөн “Windows 10”, “Office 365”, антивирус болон серверийн программын албан ёсны лиценз худалдан авч хэрэглээнд нэвтрүүлснээр мэдээллийн аюулгүй байдал дээшилсэн.
-Байгууллагын болон хувь хүний мэдээллийн нууцыг хадгалах талаар ямар ажил хийж байна вэ?
-И-оффис системээс мэдээллийг хэвлэж авахад хаанаас хэн хэвлэснийг харж болно. Мэдээллийн аюулгүй байдлын төв байгуулсан бөгөөд сүлжээнд холбогдсон бүх компьютерыг бүртгэлжүүлэн хяналт хийж байгаа. 2021 онд сүлжээний шинэчлэл хийнэ. Тухайлбал, сүлжээнд холбогдсон бүх компьютер бүртгэлтэй байгаа. Бүртгэлгүй ямар нэг төхөөрөмжийг манай холбоонд ашиглах боломжгүй болно. Манай цехийн боловсруулсан олон тооны программ хангамжууд хоорондоо нэгдсэн мэдээллийн сангаараа холбогдож мэдээлэл солилцдог. Өнгөрсөн оноос ХАБЭАХ-тэй хамтран ХАБЭА-н мэдээллийн нэгдсэн систем боловсруулж байна. Ажилтан ХАБЭА-н холбоотой мэдээ, мэдээллийг “Аюулыг мэдээлэх хуудас” болон 71300 дугаарын утсанд өгдөг байсан бол гар утасны “Мэдээлэгч” аппликейшнээр дамжуулан мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн. Үйлдвэрийн хэмжээнд мөрдөгдөж байгаа, хүчингүй болсон бүх дүрэм журам, заавар, эрх зүйн баримтыг нийтэд нээлттэй болгох зорилгоор “Хууль, эрх зүйн мэдээллийн сан” системийг шинэчлэн боловсруулсан. ХАБЭАХэлтэс өөрсдийн хамааралтай дүрэм, журам зааврыг бүрэн оруулж дууссан. Хуулийн хэлтэс 2013 оноос хойших бүр эрх зүйн баримт бичгүүдийг бэлтгэж мэдээллийн санд оруулах ажлыг хийж байна. Өнгөрсөн жил эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын хүрээнд үйлдвэрийн хүдэр олборлолт, баяжуулалтын технологийн балансыг тооцоолох аргачлалыг шинэчлэх ажил хийгдсэн. Энэ аргачлалаар программыг шинэчлэн туршилт хийн тасралтгүй сайжруулж байна.
-Энэ онд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?
-Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжих томоохон төслүүдтэй холбоотой технологийн процессын автоматжуулалтын бүх ажлыг чиг үүргийн дагуу зохион байгуулж, технологийн хөгжилтэй уялдуулан хяналт, удирдлагын системүүд, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг шат дараалалтай нэвтрүүлэх, хүнээс хамаарсан технологийн процесст үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ажил төлөвлөн ажиллаж байна. Үйлдвэрийн газрын мэдээллийн сүлжээг нэгтгэн зохион байгуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хийснээр мэдээллийн сүлжээний хурд нэмэгдэж найдвартай, тасралтгүй ажиллах нөхцөл бүрдэнэ. Үйлдвэрийн бүх ажилтнуудад мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны аппликейшн боловсруулахаар төлөвлөж байна.
-Баярлалаа.
Т.Батчулуун

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
