Орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд өнгөрсөн онд нийт 77,3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөгдсөн хэдий ч, оны төгсгөл буюу 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зарцуулалтын мэдээллийг хүргэж байна. Нийтдээ 2020 онд 58,3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 24 арга хэмжээнд санхүүжилт олгож санхүүгийн гүйцэтгэл 75,5 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Үүнээс агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 10,41 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах, түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, хяналт тавих арга хэмжээнд 25,91 тэрбум төгрөг, айл өрхийн цахилгаан хангамж, шөнийн тарифын хөнгөлөлт, эрчим хүчний шугам сүлжээг сайжруулах ажилд нийт 16,25 тэрбум төгрөг, хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах арга хэмжээнд 5,778 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор Сангийн яамнаас санхүүжилт хүлээгдэн удааширч, зарим гэрээт ажлууд эхлээгүй тул он дамнан хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү ажлыг агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 6,345 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, угаарын хийн мэдрэгчийн автомат сүлжээ мэдээллийн нэгдсэн төв байгуулах ажилд 942 сая төгрөг, айл өрхийн цахилгаан хангамж, шөнийн тарифын хөнгөлөлт, эрчим хүчний шугам сүлжээг сайжруулах ажилд 2 тэрбум төгрөг, хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах ажилд 3,311 тэрбум төгрөг нийт 12,598 тэрбум төгрөгийн 42 гэрээт арга хэмжээг хэрэгжүүлнэ.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Өнөөдөр шарагчин гахай өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
АТГ: 5 хоногт 86 өргөдөл хүлээн авч, 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Засгийн газрын хуралдаан болж байна
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
