Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардуулав.
Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн одон, медаль хүртээсэн юм.
Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор
Монголын Үндэсний их сургуулийн төгсөлтийн дараах сургалтын багш, шинжлэх ухааны доктор профессор Банзрагчийн Солир
“Сити” их сургуулийн менежер, ерөнхий нягтлан бодогч Дүгэрхүүгийн Энхчимэг


Алтан гадас одонгоор
“Жэт” англи хэлний сургуулийн багш Жамбалдоржийн Сувд
Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр сургуулийн ахмад багш Самдагцоодолын Нямцэрэн
“Сити” их сургуулийн удирдах зөвлөлийн дарга Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн бага ангийн багш Даваадоржийн Эрдэнэтуул нарыг тус тус шагналаа.




Шагнал хүртсэн хүмүүст баяр хүргэж, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ “Эрхэм багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баяр хүргэе. Монголын төр та бүхэнд мэхийж байна. Энэ жил Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй түүхэн жилийн босгонд нэр хүндтэй, алдар гавьяатай шагналыг гардуулж байгаадаа Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд баяртай байна. Энэ цаг үед боловсролын салбар хамгийн хэцүү үеийг туулж байна. Багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн хүүхдүүдтэй ажиллах арга барилаа өөрчилж, шинэчилж, боловсролын салбарын реформыг манлайлж, түүчээлж явна гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэндээ дахин баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.


Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав
“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Өнөөдөр хөх бар өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
