Засгийн газрын ээлжит хуралдаанаар Түдэвхүүгийн Гантулгыг Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томиллоо.
Шинэ томилогдсон Агентлагийн даргад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тамгыг хүлээлгэн өгч, үүрэгт ажлаа авлаа. Тамга хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Шадар сайдын ажлын албаны Ахлах зөвлөх Ц.Уртнасан болон Агентлагийн газрын дарга нар оролцов.
Т.Гантулга 1985-1990 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүх нийгмийн багш мэргэжлээр төгссөн. 1997-2000 онд Монгол Улсын их сургуулийн докторантур, улс төр судлаач, 2002- 2004 онд Үндэсний Тагнуулын академийн эрх зүйч, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой.
Ажлын туршлагаас нь дурьдвал, 1983-1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч, 1990-1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 1994-2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн ерөнхий захирал, 2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх, 2007-2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2016-2020 онд Эрчим хүчний дэд сайд, 2020 онд МХЕГ-ын даргаар ажиллаж байжээ.
Агентлагийн даргаар томилогдсон Т.Гантулга “Ковид-19 цар тахлын үед нийгэм, эдийн засгийг сэргээхэд Төрийн байгууллагын давхардсан чиг үүргийг нэгтгэх, хяналт шалгалтын тоог цөөлөх асуудалд судалгаа, шинжилгээ хийх болно. Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэхэд төрийн бодлогоор дэмжин ажиллана. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно” гэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
