Говь нутгийн эрчим төвлөрсөн шинийн 8-ны билэгт сайн өдөр Mongolian Walking Association Монголын Явган Алхалтын Холбоо (www.facebook.com/groups/MongolWalkers)-ны гишүүд Хамрын хийднээ зорин очиж, монголчуудын эргэл мөргөлийн замыг тодотгон гороо алхалт хийлээ.
Сүүлийн үед Хамрын хийдийг зорин очиж байгаа хүмүүс энергийн төв, өвгөн суварга, бясалгалын агуй, сакура цэцэг, чулуужсан мод, мөөм овоонд хүрэх боловч тэр бүрд машин, тээврийн хэрэгслээр ашигладаг хэвшил нэгэнт тогтсон байна. Гэхдээ бид сайн анзаарвал эрт цагаас монголчуудын гороо мөргөл хийж явган алхдаг байсан зам жим бүдэгрэн үлдсэн хэвээр ажээ.
Тус холбооны гишүүд байгаль дэлхийг танин мэдэж, говийн өглөөг угтаж, сэвэлзүүр салхийг мэдэрч, үзэсгэлэнтэй наран мандахыг үзэхийн сацуу энэхүү замаар өртөөчлөн гороо явган алхсан нь хавь ойрд байгаагүй шинэ содон зүйл байлаа.
Монголын явган алхалтын холбооны алхагчид 2022 оны 5-р сарын 6-нд Улаанбаатар хотоос Хамрын хийдийн зүгт хүлгийн жолоо залж, үүрийн 04:20 цагт Дорноговь аймаг Сайншанд хотод ирэв.
Тэгвэл гороо алхалт гэж юу вэ?
Монголчууд бидний дийлэнх нь шүтэж биширч ирсэн буддын шашинд гороо хийх гэсэн утга байдаг. Ямар учиртай талаар багахан ойлголт авцгаая.
Гороо хийх нь шүтээн тахилгат газрыг эргэн тойрох зан үйл бөгөөд ганц хоёр удаа гороо хийсэн ч хураах буян нь цаглашгүй ба хилэнц түйтгэр ихэд ариусна гэж үздэг аж. Суварга, шүтээн тэргүүтнийг алхаж эсвэл мөргөх зэргээр тойрох нь биеэр хийж буй гороо юм.
Эх болсон хамаг амьтны тусын тулд би бурханы хутгийг ольё. Үүний тулд гэгээрэх зам мөрөөр явж, тэргүүлшгүй цагаас хураасан бүх нүгэл, хилэнц түйтгэрээ арилгаж, буяныг хотол чуулган болгон хураахын төлөө энэхүү гороо алхалтыг хийдэг байжээ.
Нэг талаар явган алхахад серотонин гэх аз жаргалын даавар ялгардаг. Та өөртөө жинхэнэ аз жаргалаар бороо оруулъя гэвэл алхаж байхдаа өөр зүйлд сатааралгүй зөвхөн түүндээ төвлөрч чадвал хамгийн сайн. Бас нэг гоё зүйл бол хайрын даавар буюу окситоцин. Хайрын дааврыг ялгаруулахын тулд та хүмүүстэй хамт алхах, сайхан зүйлсийн тухай ярилцах, бүтээлч санааг ургуулах, нохойтойгоо хамт салхилах хэрэгтэй. Хайрын даавар бол таны аз жаргалын дааврыг жинхэнэ утгаар нь дэмжиж, илүү ихээр нэмэгдүүлдэг.
Аз жаргалын даавар ялгарахад сэтгэл гутрал арилж, уур бухимдал ууршиж, ой санамж сайжирч, эрч хүч нэмэгдэж, эрүүл чийрэг болж байгаагаа мэдрэх болно.
Аймгийн төвөөс урагш 40 км-т орших Хамрын хийдэд ирснээр алхагчдын албан ёсны гороо алхалт эхлэлээ.
Цухасхан дурдахад XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийдэд Монголын анхны театрыг 1830-аад онд Намтар дуулах дацан нэртэйгээр байгуулсан байна. Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг. Хамрын хийдэд театраас гадна Хүүхдийн дацан нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг дэмжиж байжээ.
Хамарын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлжээ. Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээнэ.
Энергийн төвийн хойд дэнжийн өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөөд өмнө зүгт байх “Үлэмжийн чанар” дууны үг сийлээстэй суварганы дэргэд ирж таван бадаг бүхий бүтнээр нь дуулцгаав.
Үзэсгэлэнт сайхан сакура цэцгийн хөндийд бид ирцгээв. Ноён хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн ажээ. Хутагтын музейд самурайн сэлэм нь хадгалагдан үлдсэн байдаг.
Хийдээс баруун хойно 20 км зайд Хүслийн хар уул байх бөгөөд дээш өгсөх хоёр замаар алхагчид маань гарцгааж, хүсэл юугаан шивнэж, говийн их нутгийг хараа бэлчээн ажиглаж, хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээцгээв.


Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө -1 градус хүйтэн
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар аутизмтай гэж оношлогдсон 2395 хүүхэд байна
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
Ахуйн гал түймэр 12.3 хувиар өсжээ
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно
Өнөөдөр улаан луу өдөр
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бутлуурын систем, авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -20 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах тала
Улаанбаатарт өдөртөө -16 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 зөрчил бүртгэгджээ
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг х
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин ст
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хайр юмаа”
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Өнөөдөр хөхөгчин туулай өдөр
