Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
“Улсдаа тасралтгүй 43 жил ажиллаж, мэс заслын албанд зүтгэхдээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах болон эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарт идэвхитэй ажиллаж, “Лазерын тусламжтайгаар хийх анхны мэс засал” хийгээд “Хээрийн нөхцөлд хийх мэс засал”-ын анхны сувилагчаар ажиллаж, ой хээрийн түймэр, үйлдвэрийн осол, тахлын голомтуудад сувилахуйн тусламжийг түүчээлэн хүргэж, сувилахуйн төрөлжсөн тусламжийг давхардсан тоогоор 1,854,363 иргэндээ үзүүлж, олон зуун иргэний амь насыг аварч хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ сувилахуйн тусламжийг сайжруулах, сувилагчийн ажиллах нөхцөл, нийгмийн асуудлаар тодорхой саналуудыг дэвшүүлэн шийдвэрлүүлэхээр чармайн ажиллаж, сувилахуйн салбарыг хөгжүүлэхэд мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулж байгаа, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн Хагалгааны болон боолтын сувилагч Пүрэвийн Зинад хүртээв.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эх баригч Гомбосүрэнгийн Алинчбиш,
- Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн тасгийн сувилагч Гаадангийн Буянтогтох,
- Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэмжих үйлчилгээний албаны дарга Бямбажавын Эрдэнэчимэг,
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ахлах сувилагч Батхүүгийн Удвал,
Алтан гадас одонгоор:
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн ахмад сувилагч Сааралын Эрдэнэчимэг,
- Нийслэлийн Налайх дүүргийн “Ачлал-Налайх” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Сэдэдийн Цэцэгмаа,
- Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах сувилагч Галсандоржийн Наранцэцэг,
- Говь-Сүмбэр аймгийн “Энх тус дэм” өрхийн эмнэлгийн өрхийн сувилагч Лодойн Цэнд-Аюуш,
- Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ядамсүрэнгийн Энхбаяр,
- Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга Зинагийн Алтантовч,
- Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн боолтны сувилагч Жигжиддоржийн Бямбажав,
- Нийслэлийн “Өргөө” амаржих газрын эх баригч Балжиннямын Болормаа,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сувилагч Ширчинжавын Мэндбаяр,
- Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Дамчаагийн Намжилмаа,
- Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх баригч Цогийн Оюунчимэг,
- Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Эрдэнэбилэгийн Оюунчимэг,
- Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Чойжилдоржийн Уранчимэг,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Ачит сайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн сувилагч Доржийн Хандсүрэн,
- Булган аймгийн Рашаант сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Дашжамцын Шинэбаяр,
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Дэлгэрхүүгийн Эрдэнэчимэг,
- Дорнод аймгийн “Ягаан цээнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Чойжинжавын Энхзаяа,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Пүрэвдоржийн Энхсанаа,
- Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмийн бус эмчилгээний сувилагч Баядаагийн Гантуяа,
- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний сувилагч Оюундуламын Ялалт,
- Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн сувилагч Маруушийн Нямсүрэн,
- Хавдар судлалын үндэсний төвийн ахлах сувилагч Юрагийн Оюунзул,
- Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн клиникийн сувилагч Цанхирын Оюунбилэг,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Мараната” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ноостын Отгонжаргал,
- Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Оюунчимэгийн Удвал нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварт цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ард түмний амь нас, аюулгүй байдлын төлөө өөрийн амь нас, ар гэрээ умартан зүтгэж ачааны хүндийг үүрсэн энх цагийн эгэл баатрууд-сувилагчдад Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.



Төрийн ордонд 937 иргэн зочилж, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцжээ
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
“Auto service – Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно
“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Х.Цэрэндолгор: Аавыгаа шүүх хуралдаантай үед дэргэд нь зураг зураад сууж байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн гоё
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан, үдээс хойшдоо эрс хүйтэрнэ
ХХААХҮЯ-ны албан хаагчдын зайнаас ажиллах журмыг баталлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд Сүхбаатар дүүргийн 2-р сургуульд ажиллаж байна
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
Ой, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ
146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хү
“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно
Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь н
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
