Олон улсын сувилагчдын өдөр өнөөдөр тохиож буй бөгөөд Монгол Улсын хувьд эл өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө шилдэг сувилагч нарт шагнал гардууллаа.
Нийслэлд 5000 гаруй сувилагч ажиллаж байна. Уг тэмдэглэлт өдрөөр Нийслэлийн Хүндэт тэмдгээр зургаа, Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр тав, ЭМЯ-ны Жуух бичгээр хоёр, ЭМЯ-ны тэргүүний ажилтнаар нэг, нийт 14 сувилагч шагнал хүртэв.
Шагнал гардуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Сувилагч нар өөрийгөө үл хайхран бусдыг асарч тойглодог. Та бүхний хүчинд бид өнгөрсөн хоёр жилийн цар тахлын хүнд үеийг давж, өнөөдөр энэ танхимд амны хаалтгүй, гар барьж, нүүр нүүрээ харан уулзах боломжтой боллоо” хэмээн хүрэлцэн ирсэн сувилахуйн салбарын төлөөллүүдэд талархлаа илэрхийллээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Өнөөдөр бол сувилагч мэргэжлээр бахархаж, уг мэргэжлийн үр шимийг хүртсэнд талархлаа илэрхийлээд зогсохгүй, хийсэн ажлуудынхаа үр дүнг хардаг, ирээдүйд хийх зүйлээ цэгнэдэг өдөр” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн 2022, 2023 онд нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн чиглэлийн тусламж, үйлчилгээг түлхүү хөгжүүлэх, эмнэлгүүдэд эмнэлгийн үйлчилгээний соёлыг нэвтрүүлж, шинэ түвшинд гаргах, сувилахуйн үйлчилгээний газруудыг олноор нээн, сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа гэв.
Мөн шагнал хүртсэн сувилагч нар нийслэлийн удирдлагууд хийгээд Эрүүл мэндийн яамныхан ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь үнэлэн, шагнал олгосонд талархсанаа илэрхийлж байлаа.
Сурсан мэдлэг, дадсан чадвараараа өвдсөнийг сувилж, туйлдсаныг асран халамжилдаг сувилагч та бүхэнд Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг дэвшүүлье.

Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгдлээ
Нийслэлийн таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
