Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганаас сонгодог болгох зэрэг үндэслэлээр 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн.
УИХ-ын дарга шаардлагыг тусгасан албан бичгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өнөөдөр (2022.05.16) Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандыг хүлээн авч уулзан, албан шаардлагынх нь хариуг нь өглөө.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хэлсэн үгэндээ, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах тухай шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг ажлын таван хоногт багтаан авах байсан ч энэ хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссаныг онцлон тэмдэглэв. Тэрбээр уг шаардлагын хариуг авах хүртэл миний бие УИХ-ын гишүүний хувиар Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Хэрэв шаардлагыг маань Улсын Их Хурал хүлээн авч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзвэл цаашид энэ асуудлын хүрээнд хамтран ажиллана” гэдгээ мэдэгдлээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ, “Та бүхний хүргүүлсэн шаардлагад Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцооруу шилжүүлэх, парламентын гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн нам байгуулахад 800 хүний гарын үсэг цуглуулдаг байсныг сонгуулийн насны иргэдийн 1 хувь болгосон нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзсэний зэрэгцээ эдийн засгийг хөгжүүлэх үүднээс хотууд байгуулах зэрэг асуудлуудыг хөндсөн байсантай танилцсанаа мэдэгдэв. Тэрбээр, Та бүхэн уг шаардлагад тусгасан асуудлуудаа эрх зүйн хүрээнд зохицуулахын тулд хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай. Энэ нөхцөлд бидний зүгээс дэмжин ажиллаж, нээлттэй хэлэлцэх бүрэн боломжтой гэдийг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав
“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Өнөөдөр хөх бар өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
