“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны Нээллттэй сонгон шалгаруулалт амжилттай үргэлжилж байна. Нээлттэй сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Шинэ сэргэлтийн хурдасгуур” төрийн өмчит байгууллага, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, их дээд сургуулиудын багш нар, хуульчид, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байгаа болно.
Уг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчээр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг, Хүний нөөц, менежментийн чиглэлийн Төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн баг хяналт тавин ажиллаж байна.
Шалгаруулалтын эхний үе шатны “сорил-тест”-ийн шалгалтыг Төрийн албан зөвлөлөөр ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 1 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хоёр дахь шатны шалгаруулалт болох эхний шатанд тэнцсэн оролцогчидтой хийх ярилцлагыг 2023 оны 1 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулна. Уг ярилцлагыг мэргэжлийн бөгөөд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг хийх ба Төрийн албаны зөвлөлийн жишиг тест болон олон улсын стандартад нийцсэн аргачлалаар шалгаруулах юм.
Сонгон шалгаруулалтын төгсгөлд хоёр шатны шалгалтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага сонгогдсон албан тушаалд томилох болно.
Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “эцсийн сонгон шалгаруулалтыг гүйцэтгэх удирдлага шийднэ” гэсэн ташаа мэдээлэл цацагдсан байна.
Иймд сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэд худал ташаа мэдээлэлд авталгүй шалгалтандаа идэвхитэй оролцохыг уриалж амжилт хүсье.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК

Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Өнөөдөр шарагчин гахай өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
АТГ: 5 хоногт 86 өргөдөл хүлээн авч, 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Засгийн газрын хуралдаан болж байна
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
