Хурд хэтрүүлэх зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн уулзвараас – Налайх дүүрэг рүү явах чиглэлийн авто замд энэ оны эхний 3 сарын байдлаар нийт 376 зам тээврийн осол гарсан байна. Тухайлбал дээрх хугацаанд уг авто замд хүний амь нас хохирсон ослын 1, хүн гэмтэж бэртсэн 15 зам тээврийн осол, эд материалын хохиролтой осол 360 бүртгэгдсэн байна.
Эдгээр зам тээврийн осол, хэргийн үндсэн шалтгаан нь жолооч дүрэмд заасан тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлэх зөрчилтэй холбоотой байна. Тиймээс БЗДЦГ-ын Замын цагдаагийн хэлтсээс “Зөөврийн хурд хэмжигч” багаж ашиглан гудамж замын хяналт шалгалтын ажлыг тогтмол тавьж байгаа бөгөөд хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан нийт 1331 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.31 дэх хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгож, зөвшөөрөгдөх хурдыг 50 хувиас дээш хэмжээгээр хэтрүүлсэн 31 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулж ажилласан байна.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэмд заасан хурдны хязгаарыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.4.-т зааснаар “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км хэтрүүлэхгүй” байхаар сонгон явна уу.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
