Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн хүрээнд Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн санд талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд “Монголд эхэлсэн төсөл олон ч дуусгасан ажил цөөн байсаар ирсэн. Энэ байдалд дүгнэлт хийж, улсын төсөв шинэ хөрөнгө оруулалтыг тэвчиж, өмнө эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах зорилт дэвшүүлж, дутсан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Цаашид эхэлсэн төслүүд төсвийн 2-3 жилд бүтэн дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ. Энэ бодлогын хүрээнд 2021-2023 онд эрүүл мэндийн салбарт сүүлийн 10 жилтэй тэнцэхүйц хөрөнгө оруулалт хийсэн” гэдгийг тэмдэглэв.
Мөн манай Засгийн газар социал демократ үзэл баримтлалтай Засгийн газрын хувьд цаашид эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарыг төрийн мэргэжлийн алба хэмээн үзэж, бодлогоор тууштай дэмжих болно. Олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай ч энэхүү салбарт хэрэгжүүлэх Засгийн газрын зорилтыг дэмжиж ажилласан тохиолдолд санхүү, татварын таатай бодлогоор дэмжихээ илэрхийллээ. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд Түлэнхийн төв “Мөнгөн гүүр” эмнэлэгт хоёр жил, Гэмтэл согог судлалын төвийн байранд найман жил үйл ажиллагаа явуулсан. Зарим шалтгааны улмаас Түлэнхийн төвийн барилгын ажил удааширсан ч 2022 оны долдугаар сард А блокыг ашиглалтад оруулж түлэнхийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. Өнөөдөр Б блок болох найман давхар эмнэлгийг нээснээр Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орж байна. 2021 онд Улсын Их Хурал Улсын төсөвт тодотгол хийж, долоон тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилснаар тус төвд эмчилгээ оношилгооны орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, хүний нөөцийг бүрэн бэлтгэжээ. Цар тахлын хүнд үед хүн ардынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, дэмжлэг үзүүлсэн Улсын Их Хуралд Ерөнхий сайд энэ үеэр талархал илэрхийллээ.

Засгийн газар цаашид эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг үргэлжлүүлж, хууль эрх зүй, эм эмнэлгийн хэрэгсэл, цалин, цахим шилжилт, эрт илрүүлгийн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлж, Монгол хүний амьдралын чанар, хүний хөгжлийн үзүүлэлтийг олон улсын түвшинд нийцүүлэхээр зорьж байна. Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн хүрээнд 2022 оноос иргэн бүрийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, одоогийн байдлаар нэг сая гаруй иргэн хамрагдаад буйг Ерөнхий сайд онцлоод эрт илрүүлгийн ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарахыг хүслээ.
Түлэнхийн төв нь түлэнхий, спортын гэмтэл, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс засал мэдээгүйжүүлэг, ясны эмгэг согог, нөхөн сэргээх мэс засал, сэргээн засах эмчилгээ, амбулатори зэрэг есөн тасаг, 250 ортой. Жилдээ яаралтай тусламжаар 35,000 – 40,000, амбулаториор 15,000-20,000 үйлчлүүлэгч хүлээн авч, 6000-7000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 2500-3000 үйлчлүүлэгчид мэс заслын эмчилгээ хийнэ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар, мөн өндөр өртөгтэй оношилгоо эмчилгээнд гадаадад явах урсгалыг бууруулна гэж үзэж байна.


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
