Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмыг тохиолдуулан Төв аймгаас төрөн гарсан зохиолчид, эрдэмтэн судлаачид хамтын бүтээл “Төв аймгийн түүх” гурван боть номын нээлтийг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит аймгийн Нийтийн номын санд зохион байгууллаа.
Уг гурван боть ном нь Төв аймаг нь анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсын үеийн улс төрийн төв байснаас гадна эртний төрт улсуудын түүхэнд холбогдох томоохон хот суурин, булш бунхан, түүхэн дурсгалт газрууд, Монголын эзэнт гүрний үеийн улс төрийн төв буюу голын түмэн, 17 дугаар зууны зуунаас Халхын гурван аймгийн төв Түшээт хан аймгийн гол хошуудаас бүрдэж, 20 дугаар зууны эхэнд Монгол оронд өрнөсөн түүхт их хоёр хувьсгал 1911, 1921 онуудын үйл хэргийг манлайлан удирдаж байсан төв нутгийнхний түүхэн үйл хэргийг судалгааны үндсэн дээр тулгуурлан нэгтгэсэн бүтээл бөгөөд Монгол улсын нийслэлийг тойрон оршиж байгаа онцлог, ирээдүйд хөгжих боломжтойг илэрхийлж ийнхүү түүхт 100 жилийн ойн босгон дээр олноо толилуулж байна.
Номын Ерөнхий редактороор Академич С.Чулуун ажилласан бол Тэргүүн ботийн зохиогчоор аймгийн Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд, II боть болох “Хөгжлийн түүчээ Төв аймаг” номын зохиогчоор Нацагдоржийн нэрэмжит шагналт, МЗЭ-ийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэрэндоо, III боть болох “Зууныг бүтээсэн Төв аймгийнхан” номын зохиогчоор Болор цомын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар ажилласан байна.









Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Өнөөдөр шарагчин гахай өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
АТГ: 5 хоногт 86 өргөдөл хүлээн авч, 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Засгийн газрын хуралдаан болж байна
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
