Говьсүмбэр аймгийн салбар зөвлөлийн дарга П. Наранхүү 2010 оноос Шүүхэд байгууллагаа төлөөлөн оролцож байсан бол 2016 оноос бие даан хүний төлөө гэсэн сэтгэлээр үйлсийн сайхныг бүтээж, өмгөөллийн гал тогоонд “буцалж” яваа билээ.
Тэрбээр бусдын зовлонг сонсч, хувь заяаг нь шийддэг учраас тухайн өмгөөлөгчөөс маш их сэтгэл зүтгэл, эрч хүчийг шаарддаг. Ингэж ажиллаж чадваас “аль аль талдаа ялалт байгуулан, хоригдсон хүнээ чөлөөлүүлж, хүнд нөхцөлд орсон нэгэнд боломж олгож, үйлчлүүлэгчдийн зүгээс баяр баясгаланг мэдрэх агшин л хамгийн гоё, баяртай мөч байдаг даа” хэмээн мэргэжлийнхээ сайхнаар бахархаж явдаг нэгэн.
Энэхүү буянтай ажилд оюутан ахуй цагаас нь хөтөлж, хөглөж, өмгөөлөгч болох замыг минь нээсэн Цэндсүрэнгийн Гансүх гэж ачтан бий. 20 гаруй жилийн турш өөрийгөө гэсээр ирсэн эрхэм багшийнхаа ачийг хэзээ ч мартдаггүй нь Наранхүү өмгөөлөгчийн хүндлэл, мөн чанар гэлтэй. Уран бүтээлч сэтгэлтгээтэй, өмгөөлөгч залуугийн бас нэгэн тодотгол буюу хобби нь дуу хуур, яруу найраг сонирхож туурвих юм.
Энэхүү онгод авьяасандаа хөтлөгдөн 2017 онд Говьсүмбэр аймгийнхаа салбар зөвлөлийн 25 жилийн ойгоор шүлгийн уралдаан,эрдэм шинжилгээний бага хурал, өмгөөллийн үг өгүүллийн уралдаан зарласан байна. Тус уралдаанд тэрбээр өмгөөлөгч хүний ажил амьдрал, онцлогийг харуулсан “Би өмгөөлөгч хүн”шүлгээрээ тэргүүн байр эзэлж байв.
Дараа нь шүлгээ Монголын Өмгөөлөгчдийн холбооны 90 жилийн ойн арга хэмжээн дээр уншиж, мөн хоёрдугаар байрт шалгарсан гээд чин сэтгэлийн угаас ундарсан уг бүтээл “мориор” бол хол давхисаар буй.
Би өмгөөлөгч хүн
Аавын бэлгэдэж хайрласан утга төгөлдөр нэрээ
Алтан ургийн хэлхээ өндөр дээдсээр овоглодог юм болохоор
Алдрай биенд заяасан төгрөг энэ амьдралаа
Аврал эрсэн хэнд ч харамлах учиргүй өглөгтэй юм гэж бодсон
Би төөрөг гийсэн өмгөөлөгч хүн
Тэнхлэг тааруулж эргэх хүний энэхэн амьдралд
Тэнхээ алдан бэдрэх төөрөг хувь заяанд
Түшиг эрж, хань горьдон мэгдэх тэрхэн мөч орчилд
Тусламж бэлхэн сэтгэлтэй түмний нэг нь явах
Би сэтгэл тээсэн өмгөөлөгч хүн
Хаа холоос намайг л гэж хамаг итгэлээн өвөртлөөд
Халгах зовлон, түүртэх бэрхшээлээ үүрээд
Хандсан үгээ хэлж, алив үнэнээ тоочиход
Хаана, хэнд ч, хэзээ ч үл задлан нууцалдаг
Би итгэл даасан өмгөөлөгч хүн.
Үнэн худлыг дэнслэх шүүхийн ариун сүмд
Үйлийн учгийг тайлах учир шалтгааны хуулиар
Үүрэг дүүрэг тээсэн халз өөдөө тулаанд
Үйрэн үймэн шимшрэвч ухрах замгүй орох
Би тэмцэл дүүрэн өмгөөлөгч хүн
Хуурай, нойтон гэхгүй ах дүү олноо өөдөө яваасай гэсэндээ
Хуудуу дүүрэн хорвоод өмөг дутаж гомдоод гундчих вий гэсэндээ
Худлын өмнө хатуурхаж, үнэний өмнө бөхийхөөр
Хуульчийн хүлээх үүргийг нийгмийн өмнө амласан
Би тангараг өргөсөн өмгөөлөгч хүн
Ямар нэгэн сэжим буюу, шинэ санаа олохыг уран бүтээлийн гол шугамаа болгохыг зорьдог учраас түүнд сэдвийн хүрээ өргөн аж. Сайн бүтээл эзнээ дууддаг гэдэгчлэн тус аймгийн СГЗ, хөгжмийн зохиолч Дашням гэх авьяастантай уран бүтээлийн ганзага нийлснээр 25 жилийн ойгоор дээрх дууны аялгуу төрж дуу болон эгшиглэжээ.
Дараа нь 30 жилийн ойгоор цоо шинээр дуулагдсан тус дуу одоогоор мэргэжил нэгтнүүддээ хараахан хүрч амжаагүй байгаа ч он цагийн шалгуураар мөдхөн түгнэ гэсэн ерөөлийг зохиогчдоо өргөе.
Ийнхүү салбар зөвлөлийнхөө галыг алдахгүй, өмгөөлөл, уран бүтээлээ хослуулан яваа Наранхүү өмгөөлөгч 2024 онд өмгөөллийн ажлыг сурталчлах талаар ялангуяа хүүхэд залуучууд болон иргэддээ чиглэсэн олон хүртээмжтэй, дэвшилтэт ажил хийхээр төлөвлөжээ. Ингээд Монголынхоо нийт өмгөөлөгчдөд Говь- сүмбэр аймгийнхаа салбар зөвлөлийн нэрийн өмнөөс амжилт бүтээл арвин, өмгөөллийн их зам нь дардан байг” хэмээсэн өмгөөлөгч залуугийн ерөөлийн үгстэй, түүний уран бүтээлийн өнгө аяс, үзэл бодлын ертөнцөөр цөөн хором аялсан минь энэ буюу.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
Өнөөдөр хөхөгчин туулай өдөр
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бу
Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчил бүртгэгджээ
Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Өнөөдөр улаан луу өдөр
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан
Ахуйн гал түймэр 12.3 хувиар өсжээ
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд ол
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар аутизмтай гэж оношлогдсон 2395 хүүхэд байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
