Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2024.05.28) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2009 онд Монгол Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэн баталсан билээ.
Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэйгээр оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, салбар дундын бодлого зохицуулалтыг сайжруулах зэрэг чиглэлээр зарим ахиц дэвшил гарсан.
Гэвч дөрвөн жилийн дараа тус хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэхэд хуулийн зарим зохицуулалт зорилгодоо хүрч чадаагүй, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаагүйгээс төсөв хөрөнгө дутагдалтай, хүний нөөц, чадавх сул байна. Түүнчлэн хуулийн давхардал, хийдэгдэл, хууль хоорондын зөрчил их байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тодруулбал, хуулийн нийт зохицуулалтын 24,4 хувь нь давхардсан, 35,5 хувь нь тодорхой хэмжээгээр бусад хуультай зөрчилдсөн шинжтэй байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав.
Тэрбээр, эдгээр давхардал, хийдэгдэл, зөрчлийг арилгах, НҮБ-ын Конвенц болон НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжид нийцүүлэхэд хуулийн 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орохоор байсан учир Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд шинээр дөрвөн зүйл нэмсэн гэв.
Үүнд:
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүх шатны боловсрол эзэмших, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн зэрэг үйлчилгээнд хамрагдахад тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор зарим шинэ төрлийн зохицуулалтыг нэмсэн.
– Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад хүний нөөцийн хомсдол бий болсон бөгөөд мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхээс гадна одоо энэ салбарт ажиллаж байгаа мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудлыг нийгмийн баталгааны дэмжлэгтэй уялдуулах зайлшгүй хэрэгцээ бий болсон байна. Иймд уг асуудлыг хуулийн төсөлд шинээр оруулсан.
– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн үзүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг дэмжих, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох шинэ арга зүйг нэвтрүүлэх зэрэг асуудлыг тусгасан.
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг чадавхжуулах, магадлан итгэмжлэх замаар мэргэшсэн чиглэлээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллахыг дэмжих зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан аж.
Хуулийн давхцал, хийдэгдэл, зөрчлийг арилгах зорилгоор нийт 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав
“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Өнөөдөр хөх бар өдөр
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн гори
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
