Улиас нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг бөгөөд эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгарил унагадаг. Энэхүү унгарилыг бууруулахаар 9 дүүрэгт хуваарийн дагуу тусгай техникээр даралтад усаар шүршиж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38,838 ширхэг улиас байдгаас үүний 46,9 хувь буюу 18,232 ширхэг эм улиас байдаг. Энэхүү эм улиас модны улингарын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр 2024 оны хаврын хэлбэржүүлэгчийн ажлын хүрээнд 118 байршилд 5420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 60 орчим хувийг хэлбэржүүлээд байна. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол бүхий автомашинаар 6 сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарил угаах ажлыг хөвөн гарсан үед усаар угаах зэрэг механик аргыг хэрэглэж байна.
УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, тохижилтын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхшүр “Эм улиас үрлэх мөчрийг хавар задрахаас нь өмнө таналт тайралт хэлбэржүүлэлт хийх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлуудыг тогтмол хийж, модны дохиурын тоосжилт, унгарил тархахаас сэргийлэх арчилгааны аргуудыг шат дараатай̆ хэрэгжүүлэн унгарилын тоог бууруулах ажлуудыг хийж байна. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурдаг” гэв.

СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Өнөөдөр хөхөгчин могой өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь аварчээ
Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
ТББХ:УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Олон улсын тэг хог хаягдлын өдөр
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ

Улиас модыг өмөөрөгч миний олон жилийн турш хичээл лекц сургалтаараа ярьж сурталчилж явсан үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нийслэлийн ажилтнуудад талархлаа илэрхийлье