Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс салбар бүрийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна.
Тус уулзалтаар нийслэлийн газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар хэлэлцэж байна. Мөн барилга, дэд бүтцийн салбарын ААН-үүд тулгамдаж буй асуудлуудаа хуваалцан санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод хамгийн их бүтээн байгуулалт хийж, хөгжилд хувь нэмрээ оруулан, татвар төвлөрүүлдэг салбар бол барилгын салбар. Барилгын салбар хөгжихөд бодитоор саад учруулж байгаа хэд хэдэн асуудал бий. Үүний нэг нь техникийн нөхцөлийн асуудал юм. Дулаан хангамж, цахилгаан хангамж болон бусад дэд бүтцийн техникийн нөхцөлүүд дээр бэрхшээл тулгардаг. Цахилгаан хангамжийн асуудал ойрын нэг, хоёр жилийн хугацаанд шийдэгдэнэ гэж харж байна. Харин дулаан хангамжийн асуудалд хот Эмээлтийн 24 мВт, Дэнжийн мянгын 93 мВт-ийн станц болон, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Хан хиллс”-ийн 63 мВт гэх мэт дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмж байна. Энэ бол барилгын компаниудын төсөл эхлэх хамгийн том хүчин зүйл юм.
Мөн ипотекийн эх үүсвэр дутагддаг учраас барилгын компаниудын борлуулалтад хүндрэл учирдаг. Үүнийг шийдэхийн тулд хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байна. Эхний ээлжид үүнийг Сэлбийн борлуулалтад ашиглана. Тухайлбал, Сэлбэ дэд төвд 9000 орчим айлын орон сууцыг хот ипотекийн эх үүсвэр гарган 8 хувийн хүүтэй зээл олгох замаар борлуулах төлөвлөгөөтэй байна. Хөгжсөн улсын хотууд ипотекийн банктай байдаг жишиг рүү орох ёстой.
Энэ салбарт хүний нөөц дутагдалтай байна. Гаднаас ажиллах хүч оруулж ирэхэд өртөг өндөртэй байдаг. Мөн барилгын салбарын өөр нэг хүндрэлтэй асуудал бол хууль эрх зүйн орчин. Барилгын норм, журам нь зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй стандартаар яваад байна. Үүнийг хөнгөвчлөх саналаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлсэн. Барилгын хууль тогтоомжуудыг хойд Европын стандарт руу шилжүүлэх шаардлагууд байна” гэв.
Тэрбээр уулзалтын үеэр барилгын зөвшөөрөл олгох процессыг хялбаршуулж байгаа болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр барилгын компаниудад ашигтай төслийг санал болгохоо илэрхийллээ.

Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Өнөөдөр шарагчин гахай өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
АТГ: 5 хоногт 86 өргөдөл хүлээн авч, 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Засгийн газрын хуралдаан болж байна
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 55 зөрчил бүртгэгджээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
