Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026 оны 03-р сарын 16 өдөр, 10 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zurhai ontslokh
Аргын тооллын 3 сарын 16. Даваа (Сумьяа) гараг (2026)
Хаврын тэргүүн цагаан бар сарын билгийн 28, өдөр шарагчин үхэр, мэнгэ 6 цагаан, суудал уул, од тооно-22, рашаан барилдлагат.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:04-18:58.
Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
Гал тахих, эрхшээх үйлд сайн. Үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх