Аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нар мэдээлж байна
Өмнөговь аймаг Монгол Улсын шилдэг аймаг боллоо
2019 оны 05-р сарын 23 өдөр, 10:20
МУ-ын хууль тогтоомж төрийн бодлого, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай сайн хэрэгжүүлж, 21 аймгаас шалгарч МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ боллоо. Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан нийт Өмнөговьчуудын амжил...
ӨМНӨГОВЬ: Монголын алт ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулав
2019 оны 05-р сарын 22 өдөр, 18:49
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Гурвантэс сумын ЗДТГ, Монголын алт ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн хөгжил бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмэр оруулахуйц ажлуудыг хий...
“Өмнөговьд үйлдвэрлэв” экспо 5 дугаар сарын 23,24-ны өдрүүдэд болно
2019 оны 05-р сарын 20 өдөр, 14:18
Өмнөговь аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн экспог аймгийн төв Даланзадгад хотноо зохион байгуулна. Энэ үеэр Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн сургалтууд, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн нээлттэй үзэсгэлэн худалдаа, мэдээллийн уулзалт хурал, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил сэдэвт ...
Н.Наранбаатар: Шуурганаар хохирол амссан иргэдэд тусламж үзүүлнэ
2019 оны 05-р сарын 15 өдөр, 14:04
Өмнөговь аймагт энэ сарын 13-нд хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болсны улмаас олон тооны мал үрэгдэж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Шуурганы улмаас хохирол амссан малчдад ямар тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараа...
Н.Наранбаатар: Байгалийн аюулт үзэгдлийг улстөржүүлэх нь зохисгүй
2019 оны 05-р сарын 14 өдөр, 15:37
Өмнөговь аймагт тавдугаар сарын 13-нд хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл болсны улмаас олон тооны мал үрэгдэж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Гэтэл өчигдөр /2019.05.13/ Өмнөговь аймгийн Ардчилсан намын улс төрийн бодлого хариуцсан орон тооны дэд дарга Б.Энхм...
Арван хүүхдэд яаралтай мэс заслыг орон нутагт хийв
2019 оны 05-р сарын 14 өдөр, 09:56
Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяраар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг хоёр хоног ажиллав.
Энэ үеэр 0-16 насны яаралтай мэс засалд орох шаардлагатай, онош нь тодорхойгүй 30 гаруй х...
Үндэсний сурын нээлтийн харваанд Өмнөговийн харваачид амжилттай оролцлоо
2019 оны 05-р сарын 14 өдөр, 09:41
МУ-ын Мэргэн Д.Балдандорж агсны нэрэмжит 2019 оны Үндэсний сурын нээлтийн харваа 5 сарын 10-12-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус харваанд 500 гаруй харваач оролцон, цэц мэргэнээ сорьсон байна.
Харваанд Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбооны харваачид оролцсоноос МУ-ын Даяар дуурсах мэргэн Ж.Ба...
“САЙХАНЫ САРЛАГ-2019” уламжлалт арга хэмжээ 5 дугаар сарын 25-ны өдөр болно
2019 оны 05-р сарын 12 өдөр, 23:36
Өмнөговь аймагт 1200 гаруй сарлаг сүрэг нутаглан идээшиж байна. Сарлаг сүргийг өсгөн үржүүлэх, маллах арга ухааныг түгээн дэлгэрүүлэх, үр шимийг нь нэмэгдүүлэх, уналга ачилгад эдлэх зорилгоор "САЙХАНЫ САРЛАГ-2019" арга хэмжээг 8 дахь жилдээ Говь гурван сайхан уулын "Ёлын ам"-д хийх ажлын хэсэг ээлжи...
Шүүхийн шинжилгээний алба шинэ байртай боллоо
2019 оны 05-р сарын 10 өдөр, 22:26
Өмнөговь аймагт бүтээн байгуулалт өрнөж байна. Шүүхийн шинжилгээний албаны 2 давхар граж бүхий шинэ байрыг барьж ашиглалтад орууллаа. Шинэ байртай болсноор алба хаагчид ая таатай орчинд ажиллаж ажил үүргээ гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм. Мөн энэ үеэр албан хэрэгцээнд автомашин шийдэж өглөө....
Батмөнх даян хааны мэндэлсний 555 жилийн ой тохиож байна
2019 оны 05-р сарын 10 өдөр, 18:57
Ардын хувьсгалын яруу алдарт 98 жилийн ой, Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 88 жилийн ой, Батмөнх даян хааны мэндэлсний 555 жилийн ойн баяр наадмыг 7-р сарын 6, 7-ны өдрүүдэд тэмдэглэнэ. Батмөнх даян хааны түүхэн гавьяаг олон нийтэд сурталчлах, ирээдүй хойчдоо эх оронч үзэл санааг төлөвшүүл...