“Мэргэжлийн” засгийн газарт хөндлөнгөөс хяналт тавина

2016 оны 08-р сарын 01 өдөр, 14 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 МАН-ын жирийн гишүүд дэмжигчид “Цэгцрэх хөдөлгөөн” зохион байгуулж, шинэ Засгийн газарт хөндлөнгөөс хяналт тавьж, дэмжиж ажиллах болсон талаар мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөний Ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран хэлэхдээ “Сөрөг хүчин болох Ардчилсан нам дотроо асуудалтай. Бүрэн хэмжээнд сөрөг хүчин болоход учир дутагдалтай байна. Тиймээс бид салбар бүрийн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, бүлгэм үүсгэж Ерөнхий сайд, салбарын сайдуудад санал зөвлөмж, шүүмж өгч, дэмжиж ажиллана” гэв.

Түүнчлэн тэд сайдуудыг нэгэнт томилсон тул өөрчлөх боломжгүй учраас дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохдоо мэргэжлийн хүнийг сонгох нь чухал гэдгийг онцоллоо.Жирийн иргэдийн дундаас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан холбогдож, нэгдсэн гэх тус хөдөлгөөнд нийслэлээс гадна Эрдэнэт, Сэлэнгэ, Багануур, Налайхаас залуус багтжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх