Дүрвэгч тамирчид олимпийн тугийн дор жагсана

2016 оны 08-р сарын 01 өдөр, 16 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хэдхэн хоногийн дараа эхлэх “Рио 2016” зуны олимпийн нээлтэд тугийн дор нэгдэн оролцох дүрвэгч тамирчдын баг олимпийн хотхонд хүрэлцэн очоод байна. Сири болон Конго зэрэг дайны аюулаас үүдэн улс орноосоо дүрвээд байгаа 10 гаруй тамирчид энэхүү их наадамд олимпийн тугийн дор нэгдэн оролцох юм.

Газар дундын тэнгисийг жижиг завиар туулсан Сири гаралтай тамирчин Юсра МардиниГазар дундын тэнгисийг жижиг завиар туулсан Сири гаралтай тамирчин Юсра Мардини

Олимпийн түүхэнд анх удаа “Дүрвэгсдийн баг” хэмээн нэрлэгдэх болоод байгаа тус багт иргэний дайнаас дүрвэж Газар дундын тэнгисийг жижиг завиар туулсан Сири гаралтай тамирчин Юсра Мардини, Сирийн иргэний дайны дүрвэгч усанд сэлэлтийн тамирчин Рами Анис, Конгогийн иргэний дайны дүрвэгч тамирчин Пополе Мисенга нар багтаж байна.

Олмпийн тугийн дор нэгдсэн "Дүрвэгсдийн баг"Олмпийн тугийн дор нэгдсэн “Дүрвэгсдийн баг”

“Дүрвэгсдийн баг”-ийн гишүүн, Конгогийн иргэний дайнаас дүрвэж ойд ганцаараа найм хоног нуугдаж байсан  тамирчин Пополе Мисенга, “Хоёр дүүгээ харалгүй удсан болохоор бараг царайг нь ч санахгүй байна. Нэг өдөр тэднийгээ энд авчирч хамт амьдрахыг хүсдэг” хэмээн ярьсан юм.

Тэд, “Эх орноо төлөөлж чадахгүй болсондоо гунигтай байна. Бид эрхээ алдаж, шударга бусаар доромжлогдсон бүх хүмүүсийг энд төлөөлж байна”  гэж мэдэгджээ. Харин тус багийн дасгалжуулагч “Тэд Риод хөл тавьснаараа аль хэдийн өөрсдийн медалиа авсан. Энэ бол тэдний амжилт” хэмээн онцолжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх