Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев авлигын хэрэгт сэжиглэгдсэн төрийн албан хаагч, түшмэдийн үр хүүхдүүдийг төрийн албанд ажилд авахгүй байхыг санал болгожээ.
“Авлигачдад оноох шийтгэлийг улам хатуу чанд болгохын тулд авлигач түшмэлийн удмын хоёр үеийнхнийг төрийн албанд ажиллуулахгүй байх нь зүйтэй. Түүнийг өөрийг нь, бас түүний үр хүүхдүүдийг нь, хүүхдүүдийнх нь хүүхдүүдийг төрийн албанд ойртуулахгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй” гэж Ю.Трутнев Владивосток хотод сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Сүүлийн үед Алс Дорнодын бүс нутагт авлигын дуулиант хэргүүд удаа дараалан гарах болсонтой холбогдуулан сэтгүүлчид энэ талаар бүрэн эрхт төлөөлөгчөөс асууж тодруулсан байна. Зөвхөн сүүлийн хэдхэн сарын хугацаанд гэхэд, Приморийн хязгаарын хэд хэдэн өндөр албан тушаалтан хээл хахуулийн хэрэгт холбогдсоны дотор Владивосток хотын дарга Игорь Пушкарев, Приморийн хязгаарын захирагчийн орлогч байсан Олег Ежов нарыг баривчилжээ.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
