НИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй өнөөдөр “Оюутан цагдаа”, “Олон нийтийн цагдаа” болон замын хөдөлгөөний “Гэрээт зохицуулагч” нарын үйл ажиллагаатай танилцлаа.
Олон нийтийн цагдаагийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, хамгаалах болон нэг бүрийн тусгай хэрэгсэл, урамшуулал, оюутан цагдаа нарын цалинг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс санхүүжүүлдэг.
Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний гэрээт зохичуулагчийг ажиллуулж эхэлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 160 гэрээт зохицуулагч ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний зохицуулалтын хэлтсийн дарга Б.Батболд хэллээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд оюутан цагдаа, олон нийтийн цагдаа нар маш чухал үүрэг гүйцтэгэнэ. Тиймээс оюутан цагдаа, олон нийтийн цагдаа нарыг илүү чадвахжуулан, тоог нь нэмж, ажлын байрыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл, архидалтыг багасгах зорилгоор цагдаагийн байгууллага, олон нийтийн цагдаа нарыг түшиглэн тусгай сургалт сурталчилгаа явуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр боловсруулан ажиллахаар төлөвлөж байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, зам тээврийн осолд хүүхэд, багачуудыг өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургуулийн эргүүл”, “Гэрээт зохицуулагч” нарын ажиллах нөхцөлийг сайжруулж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллана” гэлээ. Мөн зөрчил гаргасны дараа торгох, шийтгэх биш зөрчил гаргахаас өмнө нь урьдчилан сэргийлэх, зөвлөх, анхааруулах ажлуудыг эрчимжүүлнэ гэсэн юм.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
