Флоридад нутгийн шумуулнаас “зика”гийн халдвар авсан тохиолдол бүртгэгджээ

2016 оны 08-р сарын 02 өдөр, 13 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АНУ-ын Флорида муж улсад “зика” вирусийн халдвар авсан 10 тохиолдол нэмж бүртгэгджээ.”Зика”-гийн халдвар тархсан улс орон руу яваагүй, халдвар авсан хүнтэй бэлгийн харилцаанд ороогүй дөрвөн хүн “нутгийн шумуул”-наас уг вирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн гэж өнгөрсөн долоо хоногт Флоридагийн албаны хүмүүс мэдэгдсэн юм.Албаны хүмүүс даваа гарагт мэдэгдэл хийхдээ “шумуулаар дамждаг “зика” вирусийн халдвар авсан 10  тохиолдол нэмж бүртгэгдлээ” гэв. Тэдний 6-д нь халуурах гэх мэт анхны шинж тэмдэг илрээгүй боловч “зика”-гийн шинжилгээний хариу нь эерэг гарчээ.Эдгээр тохиолдол нь Майами хотын тодорхой бүсэд бүртгэгдсэн байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв тус бүс рүү явахгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүдэд анхаарууллаа.

Насанд хүрсэн хүн уг вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм.

Шумуулнаас хамгаалах тос хэрэглэж, биеэ халхалсан хувцас өмсөх зэргээр өөрсдийгөө хамгаалахыг оршин суугчид болон жуулчдад тус муж улсын албаны хүмүүс уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх