Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийж, Засгийн газрын гишүүд 17.00 цагаас хойш хаалттай горимоор хэлэлцэж байна.
Сангийн сайдын мэдээллийн дараа “бусад асуудал”-ын хүрээнд дэд сайд нарын томилгоог хэлэлцэх юм байна.
