Энэ жил 23 настай жүдоч бүсгүй өнгөрсөн оноос иргэншлээ сольж, Казахстаны нэр дээр барилдах болсон билээ. Тэрбээр богино хугацаанд өндөр амжилт үзүүлж, Риогийн олимпоос хүрэл медаль хүртээд байна. Риогийн олимпын эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медаль хүртсэн монгол жүдоч Г.Отгонцэцэгийг Казахстан улс 75 мянган доллараар шагнаж, нэг өрөө байраар урамшуулах болжээ. Казахстанчууд Төв Азийн бүс нутагтаа хамгийн өндөр бай шагналыг олимпын медальтнууддаа өгч буй юм.
Тус улс олимпын аваргадаа 250 мянган доллар, гурван өрөө байр, мөнгөн медалийг 150 мянган доллар, хоёр өрөө байр, хүрлийг 75 мянган ногоон, нэг өрөө байраар мялааж байна гэнэ.
