Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдаж, цаг үеийн мэдээ, мэдээлэл болон салбарын өмнө тулгамдаж буй асуудлын талаар тус яамны газар хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын дарга нар мэдээлэл хийлээ.
Д.Ганбат сайд өмнөх хурлаар хэд хэдэн чухал үүрэг даалгаврыг яамны холбогдох газар хэлтсийн болон харьяа байгууллагын дарга, захирал нарт үүрэгдсэн билээ. Тухайлбал, салбарын өмнө тулгамдаж буй нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлыг танилцуулах, Эрүүл мэндийн яамтай хамтран түргэн тусламжийн нисдэг тэрэгтэй болох, авто машины ослын талаарх судалгаа гарган шалтгааныг холбогдох газраас тодруулан нэгдсэн бодлого гаргах гэх мэт үүргүүдийг өгсөн.Харин өнөөдрийн шуурхай хуралдаанд хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд идэвхитэй оролцож, тулгамдаж буй асуудлуудаа “Сайдын шуурхай”-д танилцууллаа. Тухайлбал, Монгол тээвэр нэгдлийн дарга С.Ганболд тээвэр зуучлалын компаниуд болон тээвэрчдэд тулгамдаад байгаа асуудлаа танилцуулсан юм. Тэрээр “Бид төр, засагтайгаа хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлаа танилцуулж, харилцан уялдаа холбоотой ажиллах таатай нөхцөл бүрдэж байгаад талархаж байна. Хувийн хэвшил дангаараа зүтгээд асуудлыг шийдэж чадахгүй тул төр засгийн зохицуулалт бидэнд хэрэгтэй” хэмээн онцолж байв. Иймд Д.Ганбат сайд “Төр засаг бол хувь, хувьсгалын аль ч байгууллагад ижил тэгш хандах ёстой. Аливаа хууль тогтоомжид ашиг сонирхлын зөрчил, аль нэг бүлгийн хүсэлтийг хангах заалт байх ёсгүй. Тиймээс тээврийг боох биш дэмжих бодлого баримталж, аливаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, уян хатан байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
