Өчигдөр БЗД-ийн нутаг Тэнгэр бөөний төвийн баруун замд “Эмсид” ХХК-ны H.Aero City-540 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 17 настай эрэгтэй Т-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн түүнчлэн СХД-ийн нутаг Ханын материалын Өндөр настны буудлын зүүн замд “H.Sonata” маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 50 орчим насны эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон. Орон нутагт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5-р баг Бийжийн даваа гэдэг газар шаварт суусан “Уаз-2206” маркийн Э жолоочтой авто машиныг түрж байсан 42 настай эрэгтэй С нь дайрагдаж амиа алджээ.
Зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь хохирлоо
2016 оны 08-р сарын 10 өдөр, 09 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
