Төлөвлөгөөнд орсон 9 сургууль, цэцэрлэгийн засварын ажил 40 гаруй хувьтай байна

2016 оны 08-р сарын 10 өдөр, 10 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 засвар цэцэрлэгӨнөө жилийн хувьд шинэ хичээлийн жил эхлэхэд 20-хон хоног дутуу байгаа ч их засварын ажил дуусах яагаа ч гүй байгаа нь их засварын төлөвлөгөөнд орсон 9 сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдлаар харагдав. Тодруулбал, Албаныхны хэлж буйгаар нохойн дуу ойртсон энэ цагт засварын ажил ердөө 40 хүрэхгүй хувьтай байгаа гэнэ. Тэр ч бүү хэл, зарим нэг сургууль цэцэрлэг өнөөдрөөс засвараа эхлэж байна

Өнөө  жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21, 31, 45, 52, 60, “Шавь” цогцолбор, “Эрдмийн өргөө сургуулиуд болон 86, 88, 89 дүгээр цэцэрлэгүүдийг засна. Мөн сайдын багцаас дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийг засахаар болсон аж.

Өнөөдрийн байдлаар “Шавь” цогцолбор, 52, 21, 45 сургуулиудын ажил бүрэн дууссан гэх. Харин “Эрдмийн өргөө” суруулийн засварын ажил хөрөнгө санхүү, тендерийн маргаан гэх зэргээр сунжирснаа холбогдох хүмүүс энэ долоо хоногтоо гялалзуулна гэж байх юм. Мөн нийслэлийн 31-р сургуулийн засвар  50 хувьтай үргэлжилж байна.  Сонгогдсон 9 сургууль цэцэрлэгээс 86-р цэцэрлэгийн ажил огт эхлээгүй байсан бөгөөд өчигдөрөөс эхэлсэн байна. Харин 84-р цэцэрлэгийн засвар 20 гаруй хувьтай шинэ хичээлийн жилтэй ам өртөс засвараа дуусгахаар ажиллаж байна. Цэцэрлэгүүдээс 89-р цэцэрлэгийн ажил одоогоор дуусч, улсын комисс авахад бэлэн болжээ.

засмварӨнөөдрийн байдлаар ямартай ч их засварын бүтээн байгуулалтын ажил ийм байна. Албаныхан засварыг хугацаандаа дуусгахаар шуурхайлж байгаагаа онцолсон юм.

Гэвч 90 ч биш 9-хөн тооны барилгыг  гурван сард багтаан засч дуусаагүйн учир нь тендер оройтож зарлагдсантай холбоотой гэнэ. Учир нь энэ зун сонгууль, наадам, АСЕМ гээд олон үйл явдал давхцсан ч жилийн жилд л ийм ядмаг  тайлбар хэлж суудгаа больчихмоор санагдах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх